Хөгжлийн банкинд улс төрийн дүгнэлт гаргасан
2016-12-12

УИХ дахь АН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тус  бүлгийн дарга С.Эрдэнэ нар мэдээлэл хийв. Бүлгийн хурлаар Засгийн газраас гарсан ажлын хэсгийн Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн болон АН-ын VI их хурлын үр дүнгийн талаар мэдээлэл сонссон байна.  АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэлдээ:


-Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Засгийн газраас гаргасан дүгнэлтийг авч хэлэлцээд  н мэргэжлийн бус дүгнэлт гаргасан гэж нэгдүгээрт үзэв.   Хоёрдугаарт өнөөдөр дүгнэлтэд дурдсан олон асуудал баримтаар нотлогдохгүй байна. Өнгөрсөн парламентын үед Д.Дэмбэрэл дарга ахалж байхад гарсан шийдвэр тогтоолууд, Сү.Батболдын үед гарч байсан Засгийн газрын тогтоол шийдвэрийг АН-ын үед гаргасан мэтээр мушгин гуйвуулж оруулж ирсэн байна. 2017 онд эргэн төлөгдөх 1,6 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийн 1,3 их наяд орчим нь Сү.Батболдын үед авсан евробондын зээл байгаа. Энэ мэт зөрүүтэй дүгнэлт гарсан байна. Тиймээс энэ дүгнэлтийг хэлэлэцэх, хүлээн авах боломжгүй. Харин мэргэжлийн хөндлөнгийн аудит, санхүүгийн байгууллагаар шалгалтыг хийлгэх нь зүйтэй хэмээлээ.

 

Чингис бондын мөнгийг Засгийн газрын тогтоол, УИХ-ын зөвшөөрөлгүйгээр зарцуулсан гэх тайлбарыг Хөгжлийн банкинд шалгалт явуулсан ажлын хэсэг тайлбарлаж байгаа. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хорооллыг Засгийн газрын тогтоолгүйгээр гаргасан мэтээр . Гэвч УИХ-ын тогтоолоор уг ажлыг эхлүүлсэн байна.  Хөгжлийн банкинд шалгалт явуулсан ажлын хэсэг мэргэжлийн агуулгаас илүү улс төрийн дүгнэлтүүдийг гаргасан гэж АН-ын бүлэг үзжээ.  Энэ дүгнэлт дээр үндэслэн өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт хийсэн 2000 гаруй аж, ахуй нэгжийг хуулийн байгууллагаар хэлмэгдүүлэн шалгах эх суурийг тавьж байна хэмээн тэд мэдээлэв.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Та нар ард түмний хөрөнгөнөөс идсэн ууссаныг МАН чаддагүй юмаа гэхэд өөр хэн нэгэн чадах болно 3 сая хүн ядуу байна та нар баян байна
2016-12-12