Эрэлч нохой хулгайчийг илрүүлжээ
2016-12-12

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүллээ.

 

Тус аймгийн Батноров сумын иргэн З-ийн гэрт энэ сарын 7-8-нд шилжих шөнө хулгайч орж, үнэт эдлэл болон бусад эд зүйлийг хулгайлсан хэрэг гарчээ. Хэргийн дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Батжаргалаар ахлуулсан, мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Ганхуяг, шинжээч, цагдаагийн дэслэгч Т.Төгөлдөр, туслах төлөөлөгч цагдаагийн ахлах ахлагч О.Түмэнжаргал, цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч И.Эрдэнэтогтох нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очиж, хэргийг шуурхай илрүүлэн ажиллажээ.

 

Шалгалтын үеэр цагдаагийн ахлах ахлагч О.Түмэнжаргалын сургаж буй “Молли” дуудлагатай албаны эрэлч нохой гэмт этгээдийн гутлын мөрийн үнэрийг хөөн, сэжигтэн этгээд О-г таньж, хулгайлсан эд зүйлээ нуусан газрыг нь илрүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Uuu:
ДЭЭР ДОРГУЙ ИХ ХУРЛААР ДУУРЭН ХУЛГАЙЧ НАР ИЛ ТОДООР УУРЭЛЧИХЭЭД ПИГ ДУУРЭН ЧИХЭЛДЭЭД СУУХ НЬ СУУЖ БОСОХ НЬ БОСООД ЗОГСООД БАЙХАД А.Т.Г ГЭДЭГ ДУУДЛАГАТАЙ ХООЛНЫ САВ БОЛСОН БАНХАР ОГТ ХЭРЭГ ИЛЭРУУЛЭЖ ЧАДАХГУЙ ДОРОО ЭРГЭЛДЭЭД Л БАЙХ ЮМ . ТЭР БАНХАРЫГ БУУДАЖ УСТГАВАЛ ТААРНА.
2018-11-23
Зочин:
Ямар бахархалтайм бэ баяр хургье
2016-12-15