Мотоцикл онхолдож, жолооч нас баржээ
2016-12-12

Ховд аймгийн Мянгат сумаас зүүн урагш 15 км-т “Цагаан шал” гэх газар шороон замд Ч жолоочтой улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч Ч-н амь нас хохирсон байна. Эл хэрэг энэ сарын 8-9-нд шилжих шөнө гарчээ.

 

Мөн энэ сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвөөс 2 км-т Дарханы чиглэл асфальтан замд амины N.Pulsar маркийн автомашины жолооч Б нь H.Avante XD маркийн автомашины жолооч У нар нь явган зорчигч 38 настай Ч-г дайрч амь насыг нь хохироосон байна.

Shuud.mn
Сонин хачин