Армийн дэлхийн аварга гурваар нэмэгдлээ
2016-12-13

 

Швейцарийн Цюрих хотноо ирэх энэ 7-12-нд жүдо бөхийн Армийн ДАШТ  зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт 134 орны тамирчид оролцсон бөгөөд манай улсаас Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны  12 тамирчин оролцов.

 

Тэмцээний эхний өдөр манай эрэгтэй баг, багаараа хүрэл медаль хүртэж, медалийн салхиа хагалсан. Харин хоёр дахь өдөр нь ОУХМ Адъяагийн Батсуурь түрүүлж, Эрдэнэтогтохын Түмэннасан хүрэл медаль хүртээд байсан. Өнгөрсөн шөнө хүнд жингийн барилдаанууд явагдахад манай тамирчид 2 алт, нэг хүрэл медалийг нэмж авсан байна. Тодруулбал залуучуудын дэлхийн аварга ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр +100 кг-ын жинд түрүүлэв. Мөн  90 кг-д ОУХМ Гантулгын Алтанбагана алтан медаль хүртсэн бол -100 кг-д ОУХМ Хутагын Цогтгэрэл хүрэл медаль хүртсэн байна.

 

Ийнхүү манай улсын тамирчид Армийн дэлхийн аваргын тоог гурваар нэмж, 3 алт, 3 хүрэл медальтайгаар эх орондоо ирэхээр боллоо.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин