Уулчин Б.Гангаамаа эх орноосоо мордлоо
2016-12-13

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилуудын зургаад нь гарч, эх орныхоо төрийн далбааг мандуулаад буй. Энэ удаад тэрбээр хамгийн сүүлчийн оргилд гарахаар өнөөдөр эх орноосоо мордлоо.

 

 

Уулчин Б.Гангаамаа энэ удаа Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд авиралт хийх юм. 

 

Антарктид тивд одоо зуны улирал болж буй ч тивийн ноён оргил Винсон Массиф ууланд-35 хэмийн хүйтэн байгаа аж. Манай уулчин ОХУ-ын “7 Summits” клубыг сонгож цаг уурын хамгийн таатай үед авиралт хийхээр бэлтгэлээ базаасан нь энэ. Ингэснээр Уулчин Б.Гангаамаа өмнөд туйлд хөл тавьсан ес дэх Монгол хүн болно. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин