Ж.Батзандан: 250 сая төгрөгийн дэнчинг багасгах хэрэгтэй
2016-12-13

АН-ын даргын сунгаа явагдаж байна. АН-ын даргад нэр дэвших эрхмүүд эхлээд 250 сая төгрөгийг тушаах юм байна. Үүнтэй холбогдуулан гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр :

 

Саяхан болсон АН-ын  Их хурлын дараа Дотоод сонгуулийн хороог 30 хүнтэйгээр шинэчлэн байгуулсан. Энэ хороо намын даргыг нийт гишүүдээс сонгох үүрэгтэй. АН-ын  даргад ямар хүмүүсийг өрсөлдүүлэх вэ гэдэг асуудал  маргаантай байгаа. Дотоод сонгуулийн хороо болон намын хуучинсаг хэсэг олигархи бүлэглэлийн зүгээс хавчин гадуурхах, намын шинэ гишүүдийн намын даргад өрсөлдөх үүд хаалгыг нь хаах гэсэн оролдлогууд явж байна.  Тухайлбал, удирдах албан тушаалд 10 жил ажилласан хүн намын даргад өрсөлдөнө гэсэн заалтыг нэмж өгсөн. Гэхдээ намын гишүүд энэ заалтыг хасч чадсан. Сонгууль зохион байгуулах хорооноос АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийн шалгуур үзүүлэлтүүдийг шинээр гаргаж ирсэн. Энэ шалгуур үзүүлэлтээр мөн л гишүүдийг ялгаварлан гадуурхаж байна. Тухайлбал, АН-д ороод 5 жил болсон хүн хамгийн багадаа 250 сая төгрөгийг өгвөл намын даргад өрсөлдөх боломжтой гэж заасан байна.

 

Хэрвээ энэ дүрэм батлагдвал мөнгөтэй цөөхөн хүн л намын даргад өрсөлдөх боломжтой болно. Тиймээс энэ журмыг би эсэргүүцэж байна. Намын их хурлаар намын гишүүд намын даргад нээлттэй өрсөлд гэсэн журмыг гаргасан. Гэтэл олигархиуд их хурлаас  гарсан дүрмийг дураараа өөрчилж байна.  2.8 тэрбумаар сонгууль зохион байгуулна гэж байгаа. Намын даргад өрсөлдөж буй хүмүүсээс 250 сая төгрөг авах гэж байгааг би эсэргүүцэж байна.  Надад 250 сая төгрөгийг бэлнээр гаргаж өгөх боломж байхгүй.  "250 сая төгрөг өг" гэж буй нь Ж.Батзандан шиг хүмүүсийг өрсөлдөх боломжгүй болгож байна. Г.Батхүү шиг хүмүүсийн өрсөлдөх боломжийг нээж өгч байна.  250 сая төгрөгийн дэнчиг багасгаж дор хаяж 100 сая болгох хэрэгтэй хэмээлээ.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
мөнгөтэй нь болох юм чинь сонгуулийн хэрэг байна уу . хийх хүн л чухал баймаар
2016-12-14
Hulgaichuuda:
Bidnees 20iod jil shaasan mongooroo songuulia sanhuujuul staanuud min. Bi gadaadad holsoo ursgaj mglruu ımportoldog myanga myangan zaluuchuudiin neg bn. BATZANDANG DEMJİİİ
2016-12-13
өвөө:
дарга болсон хойноо энэ мөнгөө нугалж олох гэж дийлдэшгүй луйварчин болноодоо
2016-12-13
ЁО ЁОцэвэр мафижсан гарууд юмаа. Бас нам гэчихжээ:
ккккккккккк
2016-12-13
zochin:
songuuli yavuulaxad garax zardliig ner devshsen xumuus gargax estoi gej ix xurlaas shiidverlesen. Oron dayar yavax songuuliin zardliig tegeed xen gargaxiin. Xeree medej namiinxaa esreg oriloxoo bolimoor yumdaa.
2016-12-13
!!!:
250 say togrogoor AN dargiin sungaand orsoldoj chadahgui yum bol yaaj AN darga bolno gej tom booj chadaj bodoj chaddag b na hoorhii amitan orowdchihloo !!!
2016-12-13
далбаа:
Багасгах биш огт дэнчингүй өрсөлдөх хэрэгтэй. Эс бөгөөс болих хэрэгтэй
2016-12-13
Зочин:
хамгийн утгагүй асуудал байна шинэ залуу улсад юуных нь 250 сая байх юм харин олигархиудааа гаргах гэсэн башир арга байна
2016-12-13