Хүүхдийн хөгжлийг дэмжих төвийг нээлээ
2016-12-13

 

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 50 дугаар цэцэрлэгт тохижуулсан "Монгол-Хятадын хүүхдийн хөгжлийг дэмжих найрамдлын төв"-ийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.

 

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 50 дугаар цэцэрлэгт тохижуулсан "Монгол-Хятадын хүүхдийн хөгжлийг дэмжих найрамдлын төв"-ийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.

 

Үйл ажиллагаанд Монгол улсын шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, БНХАУ-ын Элчин сайдын яамны улс төрийн зөвлөх Ли Еан Жүн, БНХАУ-ын Элчин сайдын яамны улс төрийн газрын төлөөлөгч Хуан Жүн, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Өлзийтөгс нар болон цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.

 

Тус төвийн үйл ажиллагааг нээж 50 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Байгалмаа "БНХАУ-ын элчин сайдын яамны 100 мянган юаны хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэ танхимаа хүүхэд багачууддаа хүлээлгэн өгч байгаадаа их баяртай байна. Бидэнд итгэл хүлээлгэж, хамтран ажилласан БНХАУ-ын элчин сайдын яамны хамт олон болон Монгол улсын шадар сайд, Монгол улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн нарт баярлаж талархсанаа илэрхийлье." хэмээлээ. 

 

Хүүхдийн оюун ухаан, сэтгэхүй, бие бядарыг хөгжүүлэх олон төрлийн тоглоомыг уг төслийн хүрээнд авч, өрөөг тохижуулсан байна.  

 

Монгол улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн "Монгол хүүхдийн хөгжил, боловсролын асуудал бол монгол хүн бүрийн чухал асуудал байдаг. Иймээс өнөөдөр Монгол улсын Засгийн газраас тодорхой хэдэн цэцэрлэгүүдийг тохижуулах саналыг БНХАУ-ын элчин сайдын яаманд тавьсан. Энэ саналыг БНХАУ-ын Элчин сайдын яам уриалгаханаар хүлээн авч өнөөдөр эхний хөгжлийн төвөө ийнхүү нээж байна. Хүүхдийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэндээ баярлаж байна." хэмээсэн юм. 

 

Тус цэцэрлэгийн хувьд найман бүлэгтэй 180 гаруй хүүхдүүд суралцаж байгаа бөгөөд эдгээр бүх хүүхдүүд "Монгол-Хятадын хүүхдийн хөгжлийг дэмжих найрамдлын төв"-өөр үйлчлүүлэх боломжтой болж байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин