Алеппо хотыг террористуудаас чөлөөллөө
2016-12-13

 

Сирийн армийнхан өнгөрсөн оны эхээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд алдаад байсан Алеппо хотыг бүрэн чөлөөлсөн талаар НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан төвөөс мэдээллээ. Уг мэдээллийг Сирийн Засгийн газрын хэвлэлийн алба хүртэл баталсан байна. Сирийн тусгай хүчин өнгөрсөн сарын 7-ны өдрөөс эхлэн террористуудаас хотоо чөлөөлөхөөр тэмцсэн юм. Энэхүү цэргийн ажиллагаанд АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслийнхэн агаараас цохилт өгч дэмжлэг үзүүлжээ. Армийнхан өчигдөр террористуудын бүгээд байсан Фирдоус дүүргийг эзэлж, тэднийг хөөн гаргасан байна.

 

Цэргийн ажиллагаа эхлээд армийнхан олон улсын байгуулсан гурван коридорын тусламжтай 10 мянган хүнийг хотоос гаргаж, террористуудад зэвсэг, нефть нийлүүлдэг гол замуудыг хяналтадаа авчээ.

 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад саяхан өгсөн ярилцлагадаа “Армийнхан террористуудад алдсан газар нутгаа амжилттай чөлөөлж, иргэний дайнд төгсгөл авчрахаар тэмцэж байна” гэж хэлжээ.

 

НҮБ-аас мэдээлснээр “Алеппо хотыг чөлөөлөх тулаан эхлээд хотын зүүн хэсэгт хамгийн багадаа 800 хүн амиа алдсан” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
gantulga:
shuud.mn bas usa giin tejeever ym bn medseer bj bivheed bgan bn
2016-12-16
Зочин:
дэлгэрцэцэг эргүү малаа зөв мэдээлэл тавьж бай үхсэн элэнцгий чинь америк чөлөөлсөн гэж
2016-12-15
Зочин:
юу солиорч бичээд байгаа юм бол бузар америкчууд алеппо чөлөөлсөн болж байна уу асад иран оросууд л чөлөөлснийг дэлхий харж байна
2016-12-15
Зочин:
Тэд чинь барууны гар хөл болсон суннитын алан хядагч шүү дээ
2016-12-14
зочин:
Нөгөөх сирийн сөрөг хүчин гээд байсан агуу их ардчилагчид нь хамт машиндуулчихсануу
2016-12-13