Тэргүүний залуу эмчийг тодруулна
2016-12-13

 

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан  “Тэргүүний залуу эмч”-ийг шалгаруулах зорилгоор “Алтан гартай эмч”  ёслолын арга хэмжээг анх удаа зохион байгуулах гэж байна.

 

Тэргүүний эмч нарыг 35 номинацаар шалгаруулсан бөгөөд нийт 120 гаруй эмч ажил мэргэжлээрээ өрсөлджээ. Хоёрдугаар шатанд 35 эмч үлдсэнээс  шүүгчийн комисс өчигдөр хуралдаж, шилдэг эмч нарыг тодруулжээ.

Тэргүүний эмчийн шагналыг маргааш Монголын залуучуудын холбоон дээр гардуулах аж.

 

Манай улсын эрүүл мэндийн салбарт нийт 40 мянга гаруй эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Харин эдгээр эмч нарын дийлэнх хувийг залуу эмч нар эзэлдэг байна. Иймд залуу эмч нарын ажлын үр дүнг урамшуулах зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй аж.

Shuud.mn
Сонин хачин