Гоц авьяастай хүүг “Харшийн сүлд модны наадамд ”-д урилаа
2016-12-13

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Энэ удаагийн уулзалт  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд боллоо.



Хотын даргатай уулзахаар ирсэн  эхний иргэн бол  5 настай З.Мөнх-Эрдэнэ  хүү байлаа.  Хүүгийн ээж  Баянгол дүүргийн иргэн, англи хэлний багш Н.Жаргал  хэлэхдээ  “Миний хүү хоёр настайдаа бичиж, тоо бодож сурсан. Одоо ерөнхий боловсролын сургуульд хоёрдугаар ангид суралцдаг. Англиар уншиж, бичиж чадна. Үеийнхнээсээ давамгай, гоц авьяастай учраас хүүгээ цаашид улам нээн хөгжүүлэх хүсэлтэй байна.  


Хүүгийн минь авьяас  чадварыг улам хөгжүүлэхэд хотын удирдлагуудаас  дэмжиж, тодорхой сургалт, төсөл хөтөлбөрт хамруулж өгөхийг хүсч байна.  Ялангуяа IQ болон бусад оюун ухаан хөгжүүлэх сургалт, хөтөлбөр  байвал зүгээр юм гэж ээжийн  зүгээс бодож  хотын даргатай уулзах  өргөдөл өгсөн. Мөн  хүүгээ  Нийслэл хотын даргатай танилцуулах бодолтой байгаагаа ч  онцлон хэллээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн ирээдүй болсон авьяас, чадвартай хүүхэд залуучуудаа хотын зүгээс дэмжин ажиллахаа хэлээд “Хүүхдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэхийн төлөө бидэнтэй уулзаж байгаа таньд талархаж байна. Сэтгэн бодох чадвар, ой тогтоолт сайтай учраас тэр чиглэлийн сургуульд сурахад нь дэмжинэ.  Улсын маань ирээдүй хойч болсон хүүхдүүдээ  хотын удирдлагын баг   бүхий л талаар дэмжих бодлого барьж байна.  Мөн хүүхдээ ийм сайхан хүмүүжүүлж байгаа  эцэг, эхээр нь бахархаж байна гэдгээ ч хэллээ.  З.Мөнх-Эрдэнэ хүү  ном уншиж, сайхан бичиж, дуу дуулж,  англиар ч чөлөөтэй  уншдагаа хотын даргад хэлсэн.   Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С.Батболд энэ сарын  26 нд болох  нийслэлийн шилдэг сурагчдын “Харшийн сүлд модны наадам” д албан ёсоор оролцох урилгыг  З.Мөнх-Эрдэнэ өглөө.  Анх удаа  таван настай хүү  хотын даргын урилгаар  “Харшийн сүлд модны наадам”д оролцож, өвлийн өвгөнөөс бэлэг авах юм.



Мөн Баянгол дүүргийн иргэн Л.Батчулуун өөрийн зохион бүтээсэн цахилгаан халаагуурыг хотын даргад танилцууллаа. Тэрээр “Нийслэлийн агаарын бохирдолыг багасгахад уг халаагуур ач тустай. Хамгийн бага эрчим хүчээр хамгийн их дулаан гаргах боломжтой. Одоогийн байдлаар өөрийн хэмжээнд үйлдвэрлэлээ эрхэлж байна. Цаашид хотын удирдлагаас тусламж, дэмжлэг хүсч байна” гэсэн юм.



“Хотын удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамгийн зөв шийдлийг эрэлхийлэн ажиллаж байна. Цахилгаан халаалт нь маш үр дүнтэй аргуудын нэг мөн. Та зохион бүтээсэн халаалтын төхөөрөмжөө аюулгүй, эрсдэлгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагуудын дүгнэлтийг гаргуулах хэрэгтэй” гэдгийг хотын дарга хэллээ. Түүний дараа нийслэлийн зүгээс зохион байгуулдаг үзэсгэлэн яармагт бүтээгдэхүүнийг нь оролцуулж, дэмжихэд бэлэн гэдгээ Засаг дарга илэрхийллээ.


Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Баясгалан Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт ашиглаж буй 60 мкв газрыг өөрийн нэр дээр болгож өгөхийг хүссэн юм. Тэрээр тухайн газартаа цайны газар, хүнсний дэлгүүр ажиллуулдагаа хэлсэн. Нийслэлийн Засаг дарга холбогдох албаны хүмүүстэйгээ судлаж үзээд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй өөр газарт газар эзэмшүүлэх боломжтой эсэх талаар эргэн хариу хэлэхээр тогтлоо.



Үүний дараа Баянзүрх дүүргийн иргэн С.Батбаяр хотын даргатай уулзсан юм. Тэрээр өөрийн оршин суудаг 14-р хорооны 58-р байрны ойр хавьд түгжрэл ихээр үүсдэгээс гадна гарц, зогсоол байдаггүй талаар Засаг даргад дуулгалаа. Мөн зөвшөөрөлтэй эсэх нь мэдэгдэхгүй хашаа, барилга, айлууд хүртэл буух болсныг хэлээд үүнийг шийдвэрлэж орох, гарах гарц, гармыг нээлгэж өгөхийг хүслээ.



Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн газарт дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байгаа учир барилгын ажил явагдаж байгаа. Батлуулсан ажлын зураг дээр тухайн байрны хойшоо, урагшаа нэвт гардаг зам барихаар төлөвлөгдсөн байгаа  гэдгийг тайлбарлалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Psycho The Rapist:
Huuhdiig huuhdeer ni bailgah shig gots avyas baihgui. Togloj naadaj yavah huurhiis, tertei tergui 60 jil suraltsahaas tsaash. Huuhdiinhee setgetsiig hairlaarai.
2016-12-13