Мотоцикл, машинтай мөргөлдөж нэг хүн нас баржээ
2016-12-13

 

Өнгөрсөн өдөр зам тээврийн ослын улмаас 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

 

Тухайлбал ЧД-ийн нутаг хайлаастын шинэ эцэст амины Golt маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Rio маркийн О жолоочтой автомашинтай мөргөлджээ. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 69 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

Мөн өнгөрсөн өдөр СБД-ийн нутаг 100-н айлын уулзварт T.Estima маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 15 настай Т-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан байна.

 

Хөдөө орон нутаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 39 км-т засмал замд T.Corolla маркийн автомашины жолооч Э нь амины Haojue улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж жолооч Э-н амь нас хохирч, 1 хүн гэмтжээ.

 

Shuud.mn
Сонин хачин