18 жил шалгагдсан хэрэг шийдэгдэх үү
2016-12-14

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг өнгөрсөн сарын 14-нд шүүхэд шилжүүлээд байсан. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр эхэлж байна. Шүүх хурал ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид болох юм. 

 

 

Шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогчоор С.Оюун оролцох юм байна. 

 

Хурлаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүнийг санаатайгаар хөнөөх гэсэн зүйл заалтаар шүүнэ.

 

Прокурорын байгууллагаас С.Зориг агсныг амь насыг хөнөөсөн хэрэгт "Төрийн нууцад хамаарах баримт материал хэрэгт авагдсан" гэх шинжээчийн дүгнэлт гарсан учраас "маш нууц"-ын зэрэглэлд хамааруулж буйг мэдэгдсэн билээ.  

 

С.Зориг агсны амь насыг хөнөөснөөс хойш 18 жилийн хугацаа өнгөрсөн ч энэ хэргийг үйлдсэн хэрэгтэн өнөөг хүртэл тодорхой бус байсан. Харин өнөөдөр ямар шийдвэр гарах нь олны анхаарлыг татаж байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бүү хилсдүүлээсэй.
2016-12-14
зочин:
тэвчээртэй харж л байхаас даа өөр юу чадах билээ бид
2016-12-14
т:
Та нар болиочээ. Элбэгдоржоо одоо наад жүжгээ зогсоо. Та нар өөрсдөө алчаад энгийн малчин иргэдийг алуурчин болгож золиослохоо боль. Ард түмэн наад жүжгийн шүүх хуралд чинь итгэх тэнэг хүмүүс биш. Ард түмэн одоо тэнэг байхаа больсон. Тухайн үед 17,18-тай байсан хүүхдүүд төрийн сайдыг алж чадах уу. Болиочээ хүн итгэмээр үлгэр зохио. Яг үнэнийг хэлэхэд С. Зоригийг хөнөөсөн алуурчид тэр өдрөө захиалагч нартаа алуулсан шүү дэээ. Наад арчаагүй жүжгээ зогсоо. С. Оюун ч гэсэн энэ бүхнийг мэдэж байж луйврын жүжигт оролцоод явж байгаа нь үнэхээр эмгэнэл
2016-12-14