4500 жилийн түүхтэй хот эрх чөлөөтэй боллоо
2016-12-14

Террористуудад алдаад байсан Алеппо хотыг армийнхан бүрэн чөлөөллөө. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээлсэн байна.

 

Сирийн армийнхан хоёр сарын хугацаанд тэмцсэний эцэст Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд алдаад байсан Алеппо хотыг бүрэн чөлөөлсөн байна. Уг баяртай мэдээллийг Сирийн Засгийн газраас мэдээлж, газар шороо, тусгаар тогтнолынхоо төлөө амь насаа үл хайхран тэмцсэн Сирийн чөлөөлөх армийн бие бүрэлдэхүүнд талархлаа илэрхийлжээ. Армийнхан өнгөрсөн сарын 7-ны өдрөөс эхлэн Алеппо хотыг чөлөөлөх шат дараатай алхмуудыг хийсэн бөгөөд уг ажиллагаанд АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл мөн ОХУ-ын дайчид агаараас дэмжлэг үзүүлжээ.

 

Алеппо хотноо бүгж буй террористуудын байршилд оросууд цохилт өгч, тус бүлэглэлийн зэвсгийн агуулах зэргийг америкчууд агаараас устгасан байна. Сирид үргэлжилж буй иргэний дайны улмаас террористууд тус улсад хяналтаа тогтоохоор санаархаж эхэлсэн юм. Исламын улс бүлэглэл 2014 оны хоёрдугаар сард 3.8 сая оршин суугчтай Алеппо хотыг хяналтадаа авч, хүчирхийлэл үйлдэх болжээ. Зөвхөн энэ хугацаанд террористуудын гарт 2000 гаруй хүн амиа алдсан байна.  Алеппо хот нь дэлхийн хамгийн эртний хотуудын нэг бөгөөд ойролцоогоор 4500 жилийн настай аж. НҮБ-ын 2005 онд Алеппо хотыг дэлхийн өвд бүртгэн авч, тус хотноо байрлах ширхэг тоосгыг хүртэл хайрлан халамжлахыг Засгийн газраас нь хүссэн билээ. Террористууд Алеппо хотыг эзлэн авсныхаа дараа хамгийн эхэнд НҮБ-ын бүртгэн авсан эртний өв соёлыг устгасан юм. Мөн Алеппо хотыг исламын  улсын Сири дэх нийслэл хэмээн мэдэгджээ.

 

 

Сирийн Батлан хамгаалах яам өчигдөр 11.00 цагт төв телевизээрээ дамжуулан “Армийнхан Алеппо хотыг хяналтадаа авч, террористуудыг хөөн гаргалаа. Мөн тус хотноо бүслэлтэд байгаа иргэд айж сандрахгүй байхыг уриалж байна. Тун удахгүй армийнхан та бүхэн дээр очих болно” гэсэн байна. Ерөнхийлөгч Башар аль Ассад өнгөрсөн долоо хоногт Армийнхан Алеппо хотыг чөлөөлсөнөөр Сирид үргэлжиж буй иргэний дайн төгсгөл болох болно. Тун удахгүй армийнхан террористууд болон босогчдыг эх орноосоо хөөн гаргах болно” гэж хэлжээ.  Яамнаас ялалтын мэдээг орон даяар мэдээлсэний дараа Алеппо хотын төв хэсэгт иргэд цугларч, баярлацгаасан байна. Мөн Засгийн газар “Тун удахгүй хотыг сэргээн засварлах болно” гэдгээ илэрхийллээ.

 

Алеппо хотын оршин суугч, сэтгүүлч Карам аль Масри “Алеппо хотыг чөлөөлсөнөөр хүмүүнлэгийн цуваа хотод чөлөөтэй нэвтрэх бүрэн боломжтой боллоо. Алслагдсан бүс нутгуудад олон мянган иргэн хүнд нөхцөлд амьдарч байна. Эхний ээлжинд тус бүс нутагт хүмүүнлэгийн цуваа нэвтрэх байх” хэмээн “CNN” агентлагт мэдээлжээ. Мөн иргэдийг хотоос гаргах нүүлгэн шилжүүлэлт эхэлсэн байна. Эхний ээлжинд нийт 150 хүнийг хотоос гаргасан бөгөөд эдгээр иргэдийн 70 нь тулааны үеэр хүнд гэмтэл авчээ. ОХУ-ын дэмжлэгтэйгээр Алеппо хотноо бүгэж буй босогчид болон армийнхан харилцан гал зогсоох хэлэлцээрийг байгуулсан талаар Туркийн Гадаад хэргийн яам баталжээ. Гал зогссон эсэхийг НҮБ хянан ажиллах аж. Олон улсын байгуулсан хүмүүнлэгийн хонгилуудын тусламжтай иргэдийг хотоос гаргаж, тусламж үзүүлэх нь эрс нэмэгдсэн талаар Туркийн дипломатууд мэдэгдэв.

 

НҮБ-ын Аюулгүй зөвлөл Сирийн нөхцөл байдлын талаар шуурхай хуралдаан зохион байгуулж, шийдвэртэй алхам хийхээр зорьж байна. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгээр даргаар сонгогдож, өчигдөр албан тангарагаа өргөсөн Португал улсын Ерөнхий сайд асан Антонио Гутерреш “Сирийн асуудалд голлон анхаарлаа хандуулах болно” гэж мэдэгджээ.

 

НҮБ дахь Сирийн асуудал харицсан төлөөлөгч мэргэжилтэн Стаффан де Мистура “Эхний ээлжинд орон даяар гал зогсоох гэрээг байгуулах хэрэгтэй. Уг асуудалд бид хяналттай ажиллах болно. Хамгийн гол армийнхан болон босогчид энгийн иргэдийн эсрэг ямар зэвсэг ашигласан эсэхийг нарийн тогтоох хэрэгтэй. Тэд энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан байх магадлалтай. Хангалттай баримтууд бидэнд бий” хэмээн хэлжээ. Армийнхан хотыг чөлөөлөхөөр тэмцэж эхэлснээр тус хотыг 100 мянган хүн орхин гарч, 1500 орчим хүн амиа алдсан байна. Амиа алдагсдын ихэнх нь бага насны хүүхдүүд хэмээн Лондон хот дахь Сирийн хүмүүнлэгийн байгууллагаас мэдээлэв.  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Алеппо хотын бүх барилга байгууламж балгас болсон. Энэ хотод ямар ч хүн амьдрах боломжгүй байна. Сирийн Засгийн газар иргэдийнхээ амар тайван байдлын төлөө буулт хийж, иргэдтэйгээ нэг баг болж хамтран ажиллах хэрэгтэй” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америк оролцоод челеелсен гэчихжээ!! Энэ хотыг Америкын тэжээсэн ардчиллын хvvхдvvд 5 жилийн туршид эзэгнээд ийм балгас болгочоод байхад! Ардчилал асар их vнээр олддог гээд байдаг манай ардчилагчдын хэлдэг л энэ байхдаа!! Манай ардчилагчид манай улсыг ийм болгочуул яанаа?! Vгээ челеетэй хэлэх эрх челеетэй болж л байвал бусад нь хамаагvй ээ !! гэж дандаа ярьдаг нь ийм гай гамшигийг зегнеед байдаг байж болох л юм бн!!
2016-12-15
Зочин:
Chi muu tumur zam gedeg hoshnog
2016-12-15
Зочин:
Gol n himiin zevseg herehlehees omno
2016-12-15
Зочин:
энийг бичсэн эргүү мал байхаа америк бөгс долоогч хаа сайгүй байх юмдаа
2016-12-15
Mongol:
Нээрээ барууныхан болон АНУ энэ хотыг чөлөөллөө гэж Орос болон Асадад боож үхэнгээ алдаж хэвлэл мэдээллийн дайн зарлаж байгаа. Үүний өс хонзон болгож Иракаас явуулсан алан хядагчид дэмжлэг үзүүлж урд нь чөлөөлсөн байсан Пальмир хотыг дахин эзлүүлсэн.
2016-12-15
Зочин:
Сэтгүүлчээ Алеппо хотыг оросууд сирийн армитай хамтарч чөлөөлсөн. Барууныхан чинь наад лалын алан хядагчадыг чинь дэмжиж байсан гэдгийг мэдэх үү
2016-12-14
irgen:
hamgiin ineedtei ni baruunii bolon amerikiin hevlelyydeer alan hyadagchidiig oros.siryyd yalj ustgachihla geed booj uheh gej baina, iim l buzar niigem baigaa umdaa ene mundag hogjson ornuudiinhan chin
2016-12-14