Тэйлор Свифт 27 нас хүрлээ
2016-12-14

 

Америкийн уран бүтээлч, дуучин Тэйлор Свифт өчигдөр 27 нас хүрсэн талаар  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр төрсөн өдрөө гэр бүл, найзуудынхаа хамтаар Нью Йорк хотноо байрлах нэгэн зоогийн газарт тэмдэглэн өнгөрүүлжээ.

 

Дуучны дотны найз супермодель Жижи Хадид инстаграмдаа Тэйлортэй авахуулсан зургаа нийтлээд “Төрсөн өдрийн мэнд хүргэе. Т” гэж бичжээ. Мөн дуучин Селена Гомез “Чи бол миний хамгийн сайн найз. Хонгор минь төрсөн өдрийн мэнд хүргэе” гэсэн байна.

 

Тэйлорыг сүүлийн үед реппер Драке буюу дуучин Рианнагийн экс найз залуутай холбон бичих болсон билээ.

 

Уг мэдээллийг тэд үгүйсгэж байгаа ч өнгөрсөн долоо хоногт Дракийн 30 насны төрсөн өдөрт дуучин бүсгүй оролцсон байна. Тэйлор сарын өмнө Британийн жүжигчин Том Хидллтоноос салсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин