“Онцлох сурвалжлага”-ыг дэлгэжээ
2016-12-14

 

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2016 онд өрнөсөн үйл явдлуудаас онцлон түүвэрлэсэн “Онцлох сурвалжлага-2016” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна. Энэхүү үзэсгэлэнд 140 гаруй гэрэл зураг дэлгэжээ.

 

Энэ онд цагдаагийн байгууллагын түүхт 90 жил, Замын цагдаагийн албаны 80, Мөрдөн байцаах албаны 70, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жил зэрэг тэгш ойн баяр тохиосон. Мөн МУГЖ, цагдаагийн ахмад Г.Ариунбаатар төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртсэн. Түүнчлэн цагдаагийн алба хаагчид АСЕМ-ийн дээд түвшний уулзалт, Үндэсний их баяр наадам болон УИХ, орон нутгийн сонгуулийн хамгаалалтыг амжилттай зохион байгуулсан зэрэг  үйл явдал өрнөсөн билээ.

 

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс бэлтгэн гаргаж буй “Онцлох сурвалжлага-2016” гэрэл зургийн үзэсгэлэн таван өдрийн хугацаанд ЦЕГ-ын нэгдүгээр давхарт дэлгэгдэнэ.  Түүнчлэн ЦЕГ-ын харьяа газар, хэлтсүүдээр “аялан” олон нийтэд хүрэх юм байна.

Shuud.mn
Сонин хачин