“Севол” осолдох үед Пак Ын Хэ гоо сайхны хагалгаа хийлгэж байсан уу
2016-12-14

 

Өмнөд Солонгосын Чежү арлын ойролцоо өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд “Севол” нэртэй хөлөг онгоц осолдож, 301 зорчигч амиа алдсан юм. Онгоцонд нийт 476 зорчигч зорчиж явжээ.  Тэгвэл уг ослын үеэр “Ерөнхийлөгч Пак Ын Хэ хаана байсан вэ?” гэх асуудал олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ.

 

Уг асуудлаар өнөөдөр парламент гэрчүүдээс байцаалт авахаар болсон талаар “www.yonhapnews.co.kr” мэдээлэв. Парламентын байцаалтад 17 хүнийг гэрчээр дуудсаны дотор Хөх ордны эмч, Ерөнхийлөгчийн туслахууд багтсан гэнэ.

 

“Севол" осолдох үеэр Ерөнхийлөгч гоо сайхны хагалгаанд орж байсан” хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Гэхдээ энэ мэдээллийг баттай эсэхийг албаныхан батлаагүй байна. Ослын үеэр Ерөнхийлөгч 6-7 цаг сураггүй байжээ. Энэ хугацаанд түүнийг гоо сайхны хагалгаанд орсон байж магадгүй хэмээн сэжиглэж буй юм.

 

Пак Ын Хэ саяхан албан тушаалаасаа огцорсон билээ. Тэрбээр 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа хэлэх үгээ найзаараа хянуулдаг байсан, хандив нэрийн дор авлига авсан гэх хэргээс болж огцорсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Со нар хүний мууд дуртай,хөөрүү өөдгүй амьтад юм даа.Тэр хөлгийн ахмадыг бас л амиа хорлохоос өөр аргагүй болгосон. Одоо тэр хүүхний гэм зэмгүй хүүхдийн сургууль төгссөн гэрчилгээг хүчингүй бологлоо ч гэх шиг. Эд нар шиг л болчих вий дээ бид. Энэ олон балай со кино манайхны тархийг угааж байна
2016-12-14
зочин:
Өөрийн гоо сайханд яагаад анхаарч болохгүй гэж! Хаана хэзээ аваарь гарах бол? гээд чөлөө цагаараа хагалгаанд орж ч чадахгүй байх уу? Дураараа дэглэмгүй сурагчид,усан онгоцны лаац багтаамж өчнөөн хэтрүүлж явж осолдоод ерөнхийлөгч буруутай гээд байх нь ч хаашаа юм?!
2016-12-14
Зочин:
Хагалгаанд орсон хүн 7 цагийн дараа зүв зүгээр гарч ирэх үү, нүүр жоохон л гоо сайхны юм хийлгэхэд хавдаж хөхөрдөг л юм билээ. Ботокс гдг нь ч тийм л гсн хардана хардана гэхэд хэтэрхий хүмүүс юмаа гуулин улсын ямаан омогтнууд ккк
2016-12-14