Трампийг хөнөөхийг завдсан залууд ял оноожээ
2016-12-14

 

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн төлөө сөрөг хүчин Бүгд Найрамдах намаас тэрбумтан Дональд Трамп нэр дэвшиж, ялалт байгуулсан билээ. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Трамп халдлагад өртөж, амиа алдах шахсан юм. Уг хэрэг өнгөрсөн есдүгээр сард Лас Вегас хотноо болжээ. Трамп дэмжигчидтэйгээ уулзаж байхад нэг залуу хажуудаа зогсч байсан цагдаагийн ажилтны бууг булааж авч, түүнийг буудахыг санаархсан юм. Хамгаалагчид шуурхай ажиллаж, хэрэгтэнг баривчилсан билээ. Трампийг хөнөөхийг завсан залуу Британийн иргэн бөгөөд нэрийг нь Майкл Стэнфорд гэдэг юм. Тэрбээр эртнээс Трампийг хөнөөхийг завдаж байсан талаараа өгүүлжээ.

 

Тэгвэл цагдаагийнхан Майклыг баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Майклыг цагдаагийн ажилчны бууг булаан авсан мөн гадаадын иргэн АНУ-ын газар нутагт зөвшөөрөлгүй галт зэвсэг зэмшсэн хэмээн буруутгаж, баривчилсан гэнэ. Шүүхээс түүнийг санаатай аллага үйлдэхийг санаархсан хэмээн буруутгаж, 10 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хөнөөх бодолтой байсан юм бол өөртөө ядаж буутай явахад яасан золиг вэ?
2016-12-14