Хөгжлийн банкинд 5.5 их наяд төгрөгийн зээл олгожээ
2016-12-14

Гэрэл зургийг MPA.MN

 

Хуульзүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтран хуралдаж, Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж байна. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг ажлын хэсэг танилцууллаа. Хөгжлийн банкинд хийсэн шалгалт 2011-2016 оны хооронд үйл ажиллагааг нь хамарчээ. Хөгжлийн банк нь УИХ-ын тогтоолын дагуу үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. 2011 онд Хөгжлийн банкинд УИХ-аас чиглэл өгсөн тогтоол гаргасан байна.  Харин үүнээс хойш УИХ-ын төдийгүй Засгийн газрын хяналтаас гарч, үйл ажиллагаагаа явуулсан байна гэж дүгнэлтэд дурдлаа.  Уг дүгнэлтэд “Хууль дүрэм мөрдөөгүй, хуулиас гадуур эрх олгосон байна. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж явсантай холбоотой хяналтын удирдлага алдагдсан. Бүхэлдээ хууль ёс дээдлэх бодлого алдагдсан” гэж ажлын хэсэг дүгнэлээ.

 

Хөгжлийн банкны эх үүсвэрийг 4 төрлөөр валютаар төвлөрүүлсэн байна. Тодруулбал 1.5 тэрбум төгрөг  1.7 тэрбум ам.доллар зэрэг нийт 3.6 их наяд төгрөгийн эх үүсвэр төвлөрсөн байна. Монгол банкныхан Хөгжлийн банкны эрсдэлд дүгнэлт хийжээ. Хөгжлийн банкинд 5.5 их наяд төгрөгийн зээл олгожээ. Улсын төсвөөс эргэн төлөгдөх 3 их наяд төгрөг буюу нийт зээлийн 53.8 хувь , Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 1.5 их наяд төгрөг буюу 27 хувь, арилжааны банкнаас 1 их наяд төгрөг төгрөг буюу 19.5 хувь эзэлж байгаа аж. Нийт 370 зээлээс 93 зээлийн хугацаа төлөгдсөн байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар алдагдалтай ажиллажээ. Үүнд ханшийн тэгштгэлийн алдагдал, үйл ажиллагааны хэт өсөлт, болзошгүй эрсдэл буюу зээлийн чанар муудсанаас бий болсон эрдслийн зардал өндөр хувийг эзэлж байна.  Цаашид Засгийн газраас дэмжиж хөрөнгийг нь дэмжих шаардлагатай. Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа учраас алагдалд орж болзошгүй аж.

 

Хөгжлийн банкны стратеги, бодлогын хүрээнд зөрчил гарсан байна. Гүйцэтгэх удирдлагын  баг нь мэргэжлийн бус, салбарын хэмжээнд ажиллаж байгаагүйгээс доголдолд гарсан гэж үзжээ. Урсгал зардал, төсөвт өртөг нэмэгдсэн зөрчил Хөгжлийн банкнаас илэрчээ. Үүнд “Блүүмберг” телевизтэй 1.8 сая ам.доллараар гэрээ хийжээ. 2011-2016 онд томилолтын зардалд 3.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. 

 

Ийнхүү ажлын хэсгийнхэн дүгнэлтээ танилцуулсны дараа байнгын хорооны гишүүдийн асуулт тавьж, хариулт авч байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин