Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилох боломжгүй байна
2016-12-14

 

Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргын томилгоог хийхдээ тухайн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэж хийх ёстой байдаг. Одоогоор нийслэлийн есөн дүүргээс Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилоогүй байгаа юм. Энэ талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр “Баянзүрх дүүргийн хувьд 41 төлөөлөгчтэй байх ёстой. Одоогоор 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг ирүүлсэн байгаа. Зургаан төлөөлөгчийг Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзэн дүүргийн Сонгуулийн хорооноос жагсаалтаас хассан байсан. Энэ шийдвэр шүүхийн шатанд эцэслэн шийдэгдээгүй явж байгаа юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлт эцэслэж шийдвэрлэгдээгүй байгаа. Ийм нөхцөл байдал үүссэн учраас нийслэлийн Засаг даргын зүгээс тус дүүргийн Засаг даргыг томилох боломжгүй байдал үүссэн. Энд ямар нэгэн улстөржсөн асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна” хэмээлээ.


Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүдийн зүгээс өчигдөр шүүхээс эцэслэн шийдвэр гарсан мэтээр хэвлэлийн хурал хийсэн нь ташаа мэдээлэл байсан гэдгийг тэрбээр мөн тайлбарлав. Түүнчлэн тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа дараагийн шинэ Засаг дарга томилогдтол ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж байгаа гэдгийг ч тодотгож байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Mongogvi bol alban tushaald tomilogdohod hetsvv bolson dor. Heleltsee tohiltsoo mongo ah dvv hamaatan sadan bolson. Yagaad uls ornoi ireedvigee alban baiguullagaa bodohoo bolitsiin boloo. Olon saihan chadbarlag irged ard ni hohirch hotsorch vldseer yu l boloid bnadaa uls iron mini
2016-12-14
Kkk:
Manai bzd hen maani ardiin namiin songson shuu dee.
2016-12-14
шүүх:
шүүх хуулийн хугацаанд хэргийг шийдэхгүй бол шууд төлөөлөгч нар эрхээ эдлэх ёстой шүү
2016-12-14