Баялаг бүтээгчдээс уучлалт гуйхыг шаардаж байна
2016-12-14

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг Хуульзүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. Шалгалтаар нийтдээ 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрснийг ажлын хэсгийн дүгнэлтэд дурдлаа. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг дүгнэлтээ дурдлаа.

 

Уг дүгнэлтэд “Монгол Улсын Их Хурал 2011 онд “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай” хууль баталж, Монгол Улсыг өрсөлдөх чадвар сайтай, өндөр хөгжилтэй, хүчтэй эдийн засаг бүхий улс болгох зорилготой, Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй Хөгжлийн банкийг   байгуулсан билээ. Энэ хувилбарыг Монголчууд бид бодож олоогүй бөгөөд  дэлхийн  олон улс оронд хэрэгжиж , тодорхой үр дүнд хүрсэн тогтолцоо юм. 

 

Ардчилсан намын Засгийн газар 2012 оноос дэлхийн зах зээл дээрх эрдэс, түүхий эдийн үнийн уналтаас болж Монгол Улсын эдийн засагт бий болсон хүндрэл, хямралыг даван туулахын тулд  “Чингис” бондоор 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондоор 300 сая ам.долларыг олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон. Энэ бондоор эдийн засгийн уналтыг тогтоон барьж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг хадгалж өргөтгөх, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто зам зэрэг эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлж  хэрэгжүүлсэн.

 

Гэвч МАН “Чингис” бондыг үгүйсгэх, улмаар их бүтээн байгуулалтыг зогсоох, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч тэднийг  төөрөгдүүлэн "тархи угаах" үйл ажиллагааг тасралтгүй явуулж улмаар төрийн эрх мэдлийг авмагцаа Засгийн газрын тогтоолоор ажлын хэсэг байгуулж Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийжээ. Харамсалтай нь энэ ажлын хэсэг эдийн засгийн дүн шинжилгээ хийж, мэргэжлийн дүгнэлт гаргахын оронд өнөөдөр үүсээд буй эдийн засаг санхүүгийн хүндрэлийг эргэн төлөлт нь хийгдэх болоогүй, 2022 болон 2023 онд үндсэн хэсэг нь төлөгдөх хуваарьтай “Чингис”, “Самурай” бондтой холбох гэж оролдсон нь илт байна.

 

Нөгөө талаар Хөгжлийн банк нь санхүүгийн тайлан бүртгэлээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу Санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг баримтлан үйлдэж, хагас жил тутам нэр хүнд бүхий олон улсын байгууллагаар аудит хийлгэж баталгаажуулж иржээ. Гэтэл Засгийн газрын ажлын хэсэг олон улсын тогтсон стандартаас гажсан санхүүгийн тохируулгуудыг хийсэн нь дотоодын санхүүгийн тогтолцооны дөрөвний нэгийг бүрдүүлдэг хамгийн том банк болох Хөгжлийн банкийг шууд төлбөрийн чадваргүй болгосон мэт харагдуулах, сүүлийн хугацаанд босгосон бондын эх үүсвэрийг хугацаанаас нь өмнө татуулах зэрэг санхүүгийн системд гэнэтийн хүчтэй шок үүсгэх, эдийн засгийн асар том эрсдэлийг бий болгохоор байна. Энэ нь жоомоо алах гээд байшингаа шатаах гэгчийн үлгэр болох гэж байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлэг МАН-ын бүлэгт сэрэмжлүүлэн сануулж байна. 

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтын материалтай танилцаад дараах дүгнэлтийг гаргаж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 36 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн “Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалт” нэртэй материал нь төрийн хууль тогтоомжийн дагуу хийгдэж, ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, тоо баримт, дүгнэлт нь зөрчилтэй байгаа  учраас УИХ-ын бүтцийн ямар ч байгууллага  ажлын хэсгийн дүгнэлт гэж  хэлэлцэх боломжгүй гэж үзлээ.

 

Хоёрдугаарт, Энэхүү ажлын хэсгээс ирүүлсэн материал нь улс төрийн зорилго агуулсан, хэтэрхий нэг талыг барьж мэргэжлийн бус дүгнэлт өгөхийг оролдсон учраас зохих журмын дагуу дүгнэлтийг дахин боловсруулж, УИХ-ын бүтцийн байгууллагаар  хэлэлцэх үед тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлага, холбогдох яамны удирдлагуудыг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гуравдугаарт, Албажаагүй, эцсийн байдлаар Улсын Их Хурал, эрх бүхий байгууллага авч хэлэлцээгүй шалгалтын “дүгнэлт” нэртэй материалыг олон нийтийн сүлжээнд ил гаргаж, харилцагч аж ахуйн нэгжийн бизнесийн нууцлал, хувь хүмүүсийн нэр хүндэд халдсан үйлдлийг гаргасан ажлын хэсгийнхэн энэ үйлдэлдээ баялаг бүтээгчдээс уучлалт гуйхыг шаардаж байна” гэжээ.  

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Больж уз. Баялаг бутээгчдийн нэрийг барьж гэнэ. Тэдэнд юу ч оногдоогуй луйварчидаа. С.Эрдэнэ луйварчин баялаг бутээгч болоо юу. Луйвар хийхээс еер юм мэдэхгуй шоронгийн боловсролтон биздээ
2016-12-15
uuchlalt guih...henees genee:
kkk bandi zan gargah bandirhaad bgaarai gj iim ued l heldegsen dee
2016-12-14
Зочин:
Erdeniig tsaazal
2016-12-14
Зочин:
та нар өөрсдөө ард түмнээс уучлалт гуйгаад ордноос зайл гахайнууд аа
2016-12-14
Зочин:
erdene bugs doloogch zoloogoo daguulaad zailchihdaa
2016-12-14
yu hutsaad bgaa novsh vee:
ARDIIN NAM GEDEG BAS L OLIGGUI GDEG NI HARAGDAJ EHELLEE .GEHDEE IH BUTEEN BAIGUULALT GJ YU HUTSAAD BGAAN CHI MUU MONOSIIN UULZBARAAS URAGSH 5 HAN KM ZAM 26 TER BUMAAR HIISEN NI IH BUTEEN BAIGUULALT UUU AIN TER UNETEI ZAMIIN URSGAL TUSGAARLAGCH DEER ODO HURTELTEMDEG BHGUI SHUNU GERELD GYLBAAD AIMSHIGTAI OSOL GARSAN BNA LEE TER CHIN L BUTEESEN UR DAGAVAR CHIN SHUU . GANTSHAN GEREL DOHIONII UULZVAR URGUTGUHUD 1 TER BUM 8ZUUN SAY BOLSON ODO UR DUND NI ULS URNII HUUDII BOLSON TER ZAMUUD NI HARHAD SAIHAN L DAA ODOO NIL OVGOR TIVGOR UGUI HUU MINI ENIIG BUTEEN BAIGUULALT GDGUI YUM . UUNIIG HAMGIIN MUU MUUHAI UGEER TODORHOILNO. ER NI TA NAR ULSIIN IIM HURUNGU UREN TARAN HIIGEED HYTADAD BSAN BOL BUGDII CHIN TOLGOI HOG DEER HEVTEJ BH BSAN SHUU
2016-12-14