Шинэ жилээр 4 хоног амарна
2016-12-14

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүллээ.

 

Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд шинэ жилээр /12 дугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1/ нийт дөрөв хоног амрах юм хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
24 niig ajliin odor bolgood 30nd amarval zov boloh bailaa
2016-12-15
дэмжиж байна:
зөв шийдвэр гэж бодож байна. 29 нд амраад 30 нд ажиллана гэхэд тал нь баярын юмаа цуглуулна гээд алга болдог доо тэрний оронд амарчихад 7 нд ажилласан нь дээр ч биз
2016-12-15
zo:
amraal bdag amraal bdag yaandaa
2016-12-15
никулйн:
Амралтыг зо хицуулах дарга Ж,Эрдэнэбат хиих юмгүй байвал декрет чболов аваад зайлаад өгөөч ,ард түмэн хэцүүдлээ мангараа
2016-12-14