Иргэд БХБЯ-ны гадна жагсана
2016-12-15

09.00 цагт: "Хүүхдийн цэцэрлэгийн загвар ногоон барилгын зураг төсөл, технологи болон хөрөнгө оруулалт" сэдэвт семинар Корпрэйт (Баянгол зочид буудлын хажуу дахь) зочид буудалд болно. Нийслэлийн Засаг даргын орлогч болон НБОГ-ын удирдлага оролцоно. Утас: 99089498


09.00 цагт: “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт Туушин зочид буудлын “Сүлд” танхимд болно. Утас: 99237337, 91202041


09.00 цагт: Нийгмийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн ээлжит хуралдаан Төрийн ордны В танхимд болно. Тус зөвлөлийн хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр удирдаж явуулах бөгөөд анх удаа хэвлэлд нээлттэй хуралдуулж байгаа гэдгээрээ онцлогтой юм. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар зөвлөлийн танилцуулга, элэгний С вирусын эсрэг эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолын төсөл, НДС-ийн 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайланг хэлэлцэнэ. Утас: 88844482


10.00 цагт: Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 7 буудал, Сэлбийн дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа болон Сэлбэ дэд төвийн нүүлгэн шилжүүлэлт хийх 50 айлын түр сууцанд очиж, нөхцөл байдалтай танилцана. (6 буудал, 37-р сургуулийн хажууд) Утас: 325044


10.00 цагт: Монгол Улсын Үндсэн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой зөвлөгөө өгөх өдөрлөг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт болно. Утас: 99160717, 99767480


10.00 цагт: МУЗН-ээс Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт 40 ор иж бүрдлээр нь хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.  Утас: 99022376


11.00 цагт: Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд тайлагнаж, танилцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачилгатай оролцсон иргэн, ААНБ-д шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулна. Уг үйл ажиллагааны үеэр тус хэлтэст хамаардаг нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг болон хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө. Утас: 88102717


11.00 цагт: Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж тулгамдсан асуудал болоод байгаа тухай Монголын диабет холбооноос Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: ЮНЕСКО-гийн 2005 оны "Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хадгалан хамгаалах болон хөхиүлэн дэмжих конвенц"-ийн 10 жилийн үр дүнг нэгтгэсэн “Соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” дэлхийн тайлангийн хураангуйг монгол хэлнээ хөрвүүлэн гаргасантай холбогдуулан СУИС-аас хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 96464856


14.00 цагт: Валютын ханшийн өсөлт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар уулзалт, хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно. Уулзалт, хэлэлцүүлэгт Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга Б.Даажамба, Сангийн яамны төлөөлөл, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын банкны Холбооны Ерөнхийлөгч О.Орхон нар оролцоно. Утас: 99051096


14.00 цагт: Зуд болон өвөлжилтөд дэмжлэг авах зорилгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын байгууллагуудын дарга нартай Шадар сайд У.Хүрэлсүх өрөөндөө уулзалт хийнэ. Уулзалтаар Олон улсын байгууллагууд манайд ямар хэлбэрээр туслалцаа, дэмжлэг үзүүлж болох боломж, бололцоо байгаа талаар санал солилцоно. Утас: 89999926


14.00 цагт: Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газраас зарласан “Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдааны шагнал гардуулах ажиллагаа НЗДТГ-ын Б танхимд болно. Утас: 99017470


14.00 цагт: "Хангай" хорооллын байрандаа орж чадалгүй олон сар болж буй хохирогчид 14:00 цагаас Барилга, хот байгуулалтын яамны гадна талбайд жагсана. Утас: 99066389

 

 

Shuud.mn
Сонин хачин