Эйфелийн цамхаг Алеппо хот чөлөөлөгдсөн өдөр гэрлээ унтраалаа
2016-12-15

 

Сирийн армийнхан удаан хугацааны турш тэмцсэний эцэст террористуудаас Алеппо хотыг бүрэн чөлөөлсөн билээ. Армийнхан бүслэлтэд байгаа олон мянган иргэдийг дэлхийн хүмүүнлэгийн байгууллагуудын хамтран байгуулсан гурван коридорын тусламжтай хотоос гаргаж, тусламж үзүүлж байна.  Сирид иргэний дайн дэгдсэнээс хойш тус улсын армийнхан анх удаагаа ялалт байгуулж, эх орныг нь эзлэхийг санаархаж буй террористуудын эсрэг хүчтэй тэмцэлдсэн юм. Дэлхийн хамгийн эртний хотуудын нэг Алеппо хот эрх чөлөөтэй болсонд НҮБ болон олон улс Сирийн Засгийн газарт талархалаа илэрхийлж эхэллээ.

 

Харин эрх чөлөөний бэлэгдэл гэх Францын нийслэл Парис хотноо байрлах Эйфелийн цамхагийн гэрлийг Алеппо хот чөлөөлөгдсөн өдөр унтраажээ. Парис хотын дарга "Сирийн ард түмэн ялалт байгуулсанд баярлаж байна. Сирийн ард түмэнд дэмжлэг үзүүлэх үүднээс цамхагийн гэрлийг унтраалаа” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Улам их гэрэл асаамаар юм. Өөрсдийх нь тал ялагдахаар барууныхан эмгэнэл илэрхийлж бгаа юм бишүү
2016-12-15