Форбес “Оны хүн”-ээрээ Путинийг сонгожээ
2016-12-15

 

Америкийн "Форбес" сэтгүүл жил бүр “Оны хүн”-ийг тодруулдаг билээ. Тэгвэл тус сэтгүүл энэ оны “Оны хүн”-ээр ОХУ-ын В.Путинийг нэрлэсэн талаар “TASS” агентлаг мэдээлэв.  Путин ийнхүү дөрвөн жил дараалан “Оны хүн” болж байна.

 

Харин хоёрдугаар байранд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй тэрбумтан Дональд Трамп жагсчээ. Удаах байранд Германы Канцлер Ангила Меркел, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Ватиканы тэргүүн Францис жагссан байна.

 

Тэгвэл тун удахгүй АНУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусах Барак Обама уг жагсаалтад 47 байранд жагссан аж. Тэрбээр таван жил тасралтгүй эхний 10 байранд жагсч байсан юм.

 

Мөн Британийн Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон Дэвид Камерон 48 байр, Британийн Ерөнхий сайдаар сонгогдоод буй Тереза Мая 13 байр, Японы Ерөнхий сайд Шинзо Абе 37 байр, технологийн “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч  Билл Гейтс 17 байр, “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күк 32 байрт жагссан аж.
 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин