“Yahoo” тэрбум хэрэглэгчийнхээ мэдээллийг алджээ
2016-12-15

 

“Yahoo” компанийн удирдлагууд 2014 оны эцсээр хагас тэрбум хэрэглэгчийнхээ мэдээллийн алдсан талаар сэтгүүлчдэд мэдээлж байсан юм.

 

Тэгвэл тус компани дахин нэг тэрбум хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тус компани 2013 оны наймдугаар сард хакеруудын дайралтад өртөж, нэг тэрбум хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсан байна. Уг мэдээллийг тус компанийн Аюулгүйн албаны дарга Боб Лорд баталж Хакерууд хэрхэн манай компанийн дотоод серверт нэвтэрсэн болохыг тогтоохоор ажиллаж байна” гэж мэдэгджээ.

 

Хакерууд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хакердаж, гэрийн хаяг, утасны дугаар, ажлын хаяг, санхүүгийн мэдээлэл зэргийг нь хулгайлсан байна.  “Yahoo” ойролцоогоор гурван тэрбум хэрэглэгчтэй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин