Хайртай хүндээ хатуу үг хэлэхээ больсон цаг юм уу
2016-12-15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Гэмт хэрэг хийсэн хүнд улсаас үнэ төлбөргүй өмгөөлөл өгдөг. Гэхдээ хохирогчийг харж үзэж, хууль эрхзүйн үнэгүй өмгөөлөл авах зохицуулалт хийж өгсөн үү? Хүний сэтгэл санааны хохирлыг яаж тайлах вэ?

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

 

-Хохирогчийн өмгөөллийн зардлыг төр хариуцна. Гэр бүлийн хамааралтай хүнийг зодож гэмтээсэн бол эхний ээлжинд захиргааны хариуцлага хүлээнэ. Удаа дараа давтагдвал шат дараалсан эрүүгийн хариуцлага хүлээнэ.

 

УИХ-ын Х.Нямбаатар:

 

-Тарчлаах, тохуурхан даажигнах асуудал хууль орж ирсэн. Орон нутгийн хүн амын тоо, эрүүгийн хуулийн нөхцөл  байдлыг харгалзан бүтэцтэй байж болно гэж төсөлд  заасан байгаа. Цагдаагийн байгууллагын хуулиар бүтэц, нэгжээ тодорхойлно.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Өмнөх парламентаар батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиас одоогийн энэ хууль концевцийн хувьд хэр өөрчлөгдөв. Гэрч хохирогчийг яаж хамгаалах вэ? Иргэд гэрч болсноосоо болоод дахин дахин дуудагдаж, эс юм болдог. Өмнөх хуулинд гэрчид хүндрэл учруулахгүй байхаар заасан. Үүнийг өөрчилсөн үү?

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

 

-Тухайн хороон дээр хамтарсан баг ажиллана. Хохирогч гомдлоосоо татгалзсан, хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрвэл хэрэг хянан шийдвэрлэхийг зогсоох үндэслэл  болохгүй гэж үзэж байна. Гэмтлийн зэргээс хамаарахаас үл хамаарч эхний ээлжинд хариуцлага тооцож, дараагийн удаад гэмт хэргийн шинжтэй зүйл ангид хамааруулна.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулиар өмгөөлөгчийн харьцааг зохицуулж байгаа. Жилд тодорхой хэрэг маргаан дээр үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлдэг. ХЗДХ-ийн сайдын гаргасан журмын дагуу тогтооно. Гэрч хохирогчийг хамгаалах тухай  тусгайлан зааж өгсөн.

 

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр:

 

-Хуулийн төслийн 38, 39 дэх заалтад туссан. Хохирогчид сэтгэл санааны туслалцаа асуудал хасагдахаар орж ирсэн. Хэрвээ нэг цэгийн үйлчилгээ байгуулах бол хохирогчийг хамгаалах байраар дамжуулж, тодорхой хуваарь гарган хуульзүйн туслалцаа үзүүлж ажиллана.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Сүүлийн үед хууль санаачлагачид хууль засдаг боллоо. Дутуу дулимаг зүйл оруулж ирдэг болжээ. Өнөөдөр гэхэд энэ хуулинд 106 санал асуулга байна. Хэдэн хувьд нь өөрчлөлт ороод байна вэ, энэ  хуулийн төслийн. Энэ хууль чинь эхэлж оруулж ирсэн агуулгаасаа танигдахаагүй болж байгаа юм биш биз. Ирэх дөрвөн жилд 262 хууль батлах юм билээ. Гэтэл хууль бүрт 100 гаруй санал орвол яах вэ?

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Хайртай хүндээ хатуу үг хэлэхээ больсон цаг юм уу. Гаднын төсөл авсан байгууллагууд сошиал ертөнцөөр балбаад өгөхөөр хууль батлах болж байгаа юм. Надад таван санал ирсэн байна. Хэрвээ та энэ хуулийн төслийг дэмжээд өгөхгүй бол 2020 онд таныг үнэлэх шалгуур болно шүү” гэсэн дарамт ирээд байна. Бүх гишүүдэд энэ санал иржээ. Ял авах эхнэр, нөхрийн тоо нэмэгдэх нь. Нэг талаас өрнөдийн хууль ямбаны, нийгмээ шийдсэн хууль. Яваандаа “буутай хууль”  болно үг.  

 

Гишүүний энэ асуултад ажлын хэсгийн гишүүд "Өрнөдийн хуулиас шууд хуулбарласан зүйлгүй. 10 гаруй жилийн судалгаан дээр үндэслэн боловсруулсан гэдгийг ойлгоорой" хэмээж байлаа.

 

Ийнхүү чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
heddugeer zuund amidarch bgaa bilee de. avgai huuhdee balbaj barhiruuldag tsag ongorson sh de. oorsdoo ch hun bolj tolovshoogui nuhduud olon bgaa shu gaduur
2016-12-15
Зочин:
Хууль байх ёстой. Эхнэрээ зодож байгаа олон хүн байна. Эхнэр гэдэг бол боол биш зодож байгаа хүнд хатуу шийтгэл оногдуул
2016-12-15