Согтуу жолооч айлын хашаа мөргөжээ
2016-12-15

Өнгөрсөн өдөр гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 50 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Тухайлбал, ХУД-ийн нутаг Их монголын гудамж Home plaza -ийн зүүн замд 2. T.LX -570 маркийн авто машины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зогсоолд байсан T.Prius маркийн авто машиныг мөргөөд хэргийн газрыг орхин явахдаа H.Sonata маркийн М жолоочтой, H.Accent маркийн О жолоочтой автомашинуудтай мөргөлдөж жолооч 30 настай эрэгтэй О-г гэмтээсэн ба айлын хашаа мөргөсөн байна.

 

Сүүлийн өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Учир нь хуучин оноо үдэж шинэ оноо угтаж буй аж ахуй нэгж байгууллага, найз нөхөд, хамт олон шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулахдаа баяр ёслолоо хэрхэн тэмдэглэх тал дээр анхаардаг. Гэвч өөрсдийн аюулгүй байдлаа хангах, гэмт хэрэг зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх тал дээр анхаарлаа төдийлөн анхаарал хандуулдаггүйг цагдаагийн байгууллагаас анхааруулж, зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид:

 

  • Тээврийн хэрэгсэлээс татгалзаж , нэгдсэн унаагаар үйлчлэх

 

  • Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, найдвартай дуудлагын үйлчилгээг сонгох

 

  • Архидан согтуурснаас гарах хор уршиг, үр дагаварыг ойлгуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг хүргэх
Shuud.mn
Сонин хачин