Ахмадуудыг нэгдэж ажиллахыг хүссэн
2016-12-16

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.  Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар өсчээ. Үндэсний статистикийн   хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжиж 2010 онтой харьцуулахад нийт хүн   амд эзлэх ахмад  настны тоо 2 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ.

 

Ахмад настны тухай хуулийн төсөл нь ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой 4 бүлэг, 17 зүйлтэй аж.  Ахмад настанд  үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг ихэвчлэн тэдний хэрэгцээ,  хүсэл санаачилгад тулгуурлан үзүүлэхээр хуулийн төсөлд тусгаж, дэмжлэг   үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлсэн нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиас давуу талтай болсон байна.  Хуулийн төсөлтэй уялдан нийгмийн халамжийн санд нийт 20.4 тэрбум  төгрөг нэмж шаардагдах гэнэ.  Харин ахмад настны эрүүл мэндийг сайжруулах, хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих арга хэмжээ нь холбогдох бусад хуулиудтай   уялдаж байгаа тул төсөвт нэмэлт дарамт учруулахгүйгээр тухайн сангуудаас санхүүжин хэрэгжих аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд хууль санаачлагачаас асуулт тавьж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Ахмадын байгууллагуудтай хамтрах ажиллах асуудлаар яаж туссан бэ? Ахмадын олон холбоод байна.

 

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр:

 

-Ахмадын олон холбоод байгаа. Гэхдээ үндсэн ажиллаж байснаар нь Монголын ахмадын холбоотой хамтарч ажиллаж байна. Монголын ахмадын холбоо ахмадын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг төлөөлнө гэж заасан. Бусад нь ч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Ахмадуудыг нэгдэж ажиллахыг хүссэн.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Өнөөдөр ам.долларын ханш 2012 онтой харьцуулахад 2000 болж нэмэгдсэн. Ахмадууддаа энэ хэмжээний мөнгийг нөхөөд өгөх байсан юм. Санхүүгийн боломжгүй гэж хуураад байх юм. Яагаад гэвэл боломжтой байх хувилбар бидэнд байна. Нэг хүний оффшорт байгаа мөнгө хэдэн ч жилээр тэтгэвэр тавих мөнгө байна. Одоохон та нар тэр хүмүүсийн нэрийг сонсоно. Гаднын хэвлэл дээр гарч байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
МАН АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭСЭН ХЭЗЭЭ НЭМЭХ ВЭ АХМАдууд бид хүлээсээр байна
2016-12-18
зочин:
МАН АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭСЭН ХЭЗЭЭ НЭМЭХ ВЭ АХМАдууд бид хүлээсээр байна
2016-12-18
зочин:
Залуучууд хэдэн мянгаараа ажилгүй байхад тэтгэврийн насыг нэмж яах юм. Төрд тэтгэвэрт гарах нас нь болсон дотроо адлагдсан хүмүүс олон бн. Зарим нь ч яахав цаашид ажиллах чадвартай ,Чадварлаг залуучууд олноороо ажилгүй бн Танил тал мөнгөгүй бол ажилд орж чадахгүй одоо цагт залуучуудад зайгаа таьж өгөх хэрэгтэй
2016-12-16
ахмад дайчин:
юу яриад байна аа Монголын ахмадын холбоо бүх ахмадуудыг төлөөлөнө гэж . энэ байгууллага чинь МАН НАМЫН АХМАДУУД ШҮҮДЭЭ . БУСАД НАМЫН БОЛОН НАМЫН ХАРЬЯАЛАЛГҮЙ АХМАДУУД ЯАХ БОЛЖ БАЙНА АХМАД БИДНЭЭР ҮНЭХЭЭР ТОГЛОЖ ДУУСЛАА. ӨНӨӨДӨР ТЭТГЭВРЭЭ НЭМҮҮЛЭХ ГЭЭД ХҮЛЭЭСЭЭР БАЙГААД ОРОН БАЙР Ч ҮГҮЙ ХОРВООГООС ХАЛИЖ БУЙ АХМАД ХЭД БАЙГАА ВЭ ЭХ ОРНОО ХАМГААЛЖ ӨДИЙ ЗЭРЭГТ ХҮРГЭЧИХЭЭД ОДОО ОРОХ ОРОНГҮЙ АХМАД ХЭД БАЙНА
2016-12-16
зочин:
Битгий ингэж худалаа хуцацгааж бай.!
2016-12-16
AX:
Mongol ulsiig 10 jil tejeeh ih mungu mongol bayacuudiin OFFSHORT baigaa.
2016-12-16