БНСУ-д ажиллаж буй монголчуудын эрхийг хамгаална
2016-12-16

 

БНСУ-д манай улсын 30-40 мянган иргэн ажиллаж, амьдарч буй. Эдгээр иргэн тус улсын хөдөлмөрийн тухай хуулийг мэдэхгүйн улмаас цалингаа авч чадахгүй, үйлдвэрийн гэнэтийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдах, зүй бусаар ажлаасаа халагдах зэргээр хохирол амсах нь ихэсчээ. Ийм асуудал тулгараад буй иргэдэд туслах зорилгоор Монгол талаас “Түдэй лоонж” ХХК, БНСУ-ын “Daeyu A Labor service” гэх хөдөлмөрийн харилцааны хуулийн товчоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

 

БНСУ-ын хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 хоногт 40 цаг ажиллахаар тооцож энэ оны байдлаар  1 сая 260 мянган вонноор тогтоосон байна. Үүнтэй уялдуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй цалин авч ажиллаж буй ажилчдын цалингийн зөрүүг авч өгөх, эрхийг хамгаалахаар хоёр тал гэрээ байгуулжээ.

 

Мөн БНСУ-ын хуулиар ажлаас гарсны тэтгэмжийг тухайн байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан тохиолдолд байгууллагын нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог байна. Үүнийг БНСУ-д ажиллаж буй монгол ажилчид  бүрэн ойлгоогүйн улмаас Монгол ажилчид тэтгэмжээ авсан тохиолдол  ховор байдаг аж.  Энэ мэтчилэнгээр эрх, үүрэг нь зөрчигдөж буй монгол ажилчдын эрхийг хамгаалах зорилгоор энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгуулсан гэдгийг талууд онцоллоо.

 

Эрх нь зөрчигдсөн Монгол иргэдэд хэрхэн хуулийн тусламж үзүүлэх талаар “Түдэй лоонж” ХХК-ийн дэд захирал Б.Ариунболдоос тодрууллаа.

 

-Хамтын ажиллагааны гэрээний талаар тодруулахгүй юу?

 

-БНСУ-д ажиллаж, амьдарч буй ихэнхи Монгол иргэн хууль бусаар амьдарч байна. Хууль бусаар ажиллаж буйн улмаас цалингаа авч чаддаггүй. Үйлдвэрийн гэнэтийн ослоос болж хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг асуудалтай тулгардаг. Улмаар БНСУ-ын хөдөлмөрийн тухай хуулийг мэддэггүйн улмаас хаана хандахаа мэдэхгүй хохирох тохиолдол байна. Тиймээс эдгээр иргэний эрх ашгийг хамгаалах зорилгоор л хамтын ажиллагааны гэрээг байгуулсан.

 

-БНСУ-д хууль бусаар амьдарч буй иргэдийн эрх ашгийг ч хамгаална гэсэн үг үү?

 

-Боломжтой. Хууль бусаар оршин суугаа иргэдэд ч хуулийн зөвлөгөө өгч тухайн ажлыг урьдчилгаа төлбөргүйгээр хийж гүйцэтгэхээр хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан. Тухайн асуудлыг шийдэж, авах ёстой цалин, тэтгэмжийг нэхэмжлэхийн тулд нотлох баримт маш чухал. Тухайлбал байгууллагад ажиллаж байсан хугацааны цалингийн дансны хуулга, бэлнээр авч байсан тохиолдолд түүнийг авч байсан дугтуй зэрэг байвал ажлыг бүтээхэд тус дэм болно. Үйлдвэрлэлийн ослын хувьд тухайн өдрийн үйл явдлыг харсан гэрч, эмчийн магадлагаа хэрэг болно. Зүй бусаар ажлаас халагдсан тохиолдолд тухайн өдрийн бичлэг, ажлаас халсан мэдэгдлийн хуудас хэрэг болно.

 

-Монгол иргэд 13 дахь сарын цалингаа авч чадахгүй тохиолдол их байдаг?

 

-Гэнэт ажлаас халагдсаны тэтгэмж буюу 13 дахь сарын цалинг заавал авах ёстой байдаг. Гэтэл манай улсаас БНСУ-д гэрээгээр ажиллаж буй ихэнхи иргэд аваагүй байдаг. Мөн хууль бусаар ажиллаж буй иргэд маань нэлээдгүй алддаг. БНСУ 2016 оны байдлаар долоо хоногийн 40 цаг ажилласнаар 1 сая 260 мянган воннын цалин авах ёстой. Гэвч хууль бус гэдэг утгаар зарим компани хэтэрхий бага цалин өгдөг. Үндсэн цалингаа өгсөн ч хэтэрхий олон цагаар ажлуулах тохиолдол байна. Энэ бүгдийн эрх ашгийг хамгаалах хуулийн бус зөвлөгөө, үйлчилгээ үзүүлнэ.

 

-Одоогоор хичнээн монгол иргэний эрх ашиг энэ байдлаар зөрчигдөөд байна вэ?

 

-2002 оноос одоог хүртэл 14 жилийн хугацаанд үйлдвэрийн гэнэтийн осол, асуудал тулгарсан ажилчдын тоо 6 мянга орчим байна. Энэ тоо зөвхөн өргөдөл өгсөн баттай эх сурвалж. Хууль бусаар ажиллаж буй иргэд нутаг буцахгүйн тулд асуудлаа нуун далдалдаг тохиолдол маш их. Тэгэхээр 14 жилийн хугацаанд 6 мянган буюу түүнээс олон иргэн асуудалд орж хохирч байна гэсэн үг.

 

-Хуульд зааснаар авч чадаагүй цалин болон ажлаас гарсны тэтгэмжийг нэхэмжлэх хугацаа нь гурван жилд хүчинтэй байдаг. Тэгэхээр монголд ирчихсэн байгаа иргэд ч танай байгууллагад хандаж болох уу?

 

-Болно. Бүх тэтгэвэр тэтгэмжийг хуулиндаа гурван жилийн хугацаанд нэхэмжлэх эрхтэй гэж заасан байдаг. Тиймээс тэнд ажиллаж байгаад асуудалд орчихоод монголдоо ирчихсэн байгаа иргэд ч бидэнд хандаад мөнгөө олж авах боломжтой. Гэрээг өчигдөр байгуулсан учраас одоогоор манайд хандсан хүн алга. Үндсэндээ үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.

 

-Хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх үү?

 

-Үнэгүй. Урьдчилгаа төлбөр авахгүй. Ажил амжилттай дууссан тохиолдолд тодорхой хэмжээний төлбөр авна.

 

Монгол талын “Түдэй лоонж” ХХК-нд хаяг: /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж “Монгол ньюс” бьюлдинг 4 давхарт, утас 93399939/

БНСУ-ын “Daeyu A Labor service” хөдөлмөрийн харилцааны хуулийн товчооны хаяг: БНСУ-ын Сөүл хот, Гангнам дүүрэг, Утас: /+82)-2-3423-8020/ хөдөлмөрийн харилцааны өмгөөлөгчийн  утас (+82)-10-2225-0555

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mongoldoo bgaa irgediinhee erh ashigiig hamgaalj chadahgui bj uhsen elentsegin chini solongos we???? Atsaa
2016-12-18
зөв:
монголын засгийн газар уул нь ийм асуудал дэвшүүлж иргэдээ хамгаалах ёстой байтал ,юу юу гэлээ 500 саяаас дээш татвар төлдөг хүмүүсийг олон удаагийн визтэй болгож өгөөч гээд л галзуу хүн мэт буруу асуулууд тавьж байх юм тэд нь 3-4 гарвал визгүй байтал шүү үнэн тэнэгүүд малууд
2016-12-16
Зочин:
Бас хил дээрээс буцаж байгаа хүмүүсийн онгоцны зардлыг нөхөн олгуулж, буцааж өгүүлэх хэрэгтэй бна шүү . Нэг улсруу явах гэсэн биш онгоцны зардлаараа яагаад шатах ёстой гэж
2016-12-16
Анхаараарай:
Энэ хүмүүс яасан ичдэггүй юм бэ? Монголын ч Солонгосын ч Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжоор хууль зүйн хувьд эдэнд ийм үйл ажиллагаа явуулах боломж байхгүй дээ.
2016-12-16
zochin:
Энэ хүмүүс яасан ичдэггүй юм бэ? Монголын ч Солонгосын ч Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжоор хууль зүйн хувьд эдэнд ийм үйл ажиллагаа явуулах боломж байхгүй дээ.
2016-12-16