Брэдли, Ирина нар сүй тавьжээ
2016-12-16

 

Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер, Оросын супермодель Ирина Шейк нар арван сарын өмнөөс болзож эхэлсэн билээ.

 

Хос удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авна. “Ирина гурван сартай жирэмсэн” хэмээн ойрын эх сурвалж өгүүлжээ.

 

Тэгвэл хос сүй тавьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд өнгөрсөн Талархалын баяраар сүй тавьцгаасан гэнэ.

 

Ирина өчигдөр дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж. Тэрбээр энэ үеэр сүйн бөгжөө зүүсэн байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин