Ахмад настны хуулийг хэлэлцэхийг дэмжив
2016-12-16

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм.  Жилээс жилд ахмад настны тоо нэмэгдэж байгаа.

 

Үүнтэй холбоотой нийгмийн хамгаалал, үйлчилгээний төрөл бүрийн хэлбэрийг өргөжүүлэх асуудал тулгарсан. Тиймээс  нийгмийн халамжийн санд нийт 20.4 тэрбум  төгрөг нэмж шаардлагатай болжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ХНХ-ын сайд Н.Номтойбаяр хариулав.  

 

Гишүүд уг хуулийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин