Машиндаа л хайртай
2016-12-17

Амралтын өдөр, амьдралын энгийн сэдвээр л  бичье .

 

Танай гэр бүлийн хамгийн чухал эд хөрөнгө  юу вэ гэж. Олон хүн эргэлзэхгүйгээр  МАШИН гэж хариулжээ. Хориод жилийн өмнө ийм асуулт тавигдсан бол өөр хариултууд ирэх байлаа. Бурхан тахил, аавын минь хуучин дээл,  өвөөгийн хөөрөг, арслантай авдар  ... эмээгийн бор эрхи, ээж аавын хөрөг зураг, оёдлын машин ч нэрлэгдэх магад....  ямарч  байсан машин биш.

 

 

Шинэ мянганд Монголчуудын тухай статистик тоонд олон өөрчлөлт орсон байдаг. Хамгийн энгийн жишээ бол гурван хүн тутмын нэг нь ажилгүй, 4 ам бүл бүрийн нэгээс  хэн нэг нь Солонгост байгаа. Мөн гурван эмэгтэй хүн тумын нэг нь хүчирхийлэлд өртөж байгаа. Арван эмэгтэй хүн тутмын нэг нь зодуулж байгаа. Түшээд дарга нартай хийх уулзалтад гурван хүн  тутмын нэг нь байр хүсдэг.  2013 оны байдлаар гурван хүн тутмын нэг нь зүрхний өвчнөөр нас бардаг. Улс төрд ч мөн ийм тооны харьцуулалт байгааг харвал 2016 оны сонгуулиар гурван хүн тутмын нэг нь АН-ын төлөө саналаа өгсөн гэж байгаа. Тэгсэн хэрнээ Их хуралдаа 9 гишүүнтэй дэндүү цөөнх. Мөн онцгой анхаарал татах тоо бол гурван өрх тутмын нэг нь авто машинтай.

 

Үндсэн яриандаа эргэж ороход гэр бүлийн хамгийн чухал эд зүйлд МАШИН гэж нэрлэсэн нэгнээ гоочлох хэрэггүй л дээ. Үнэхээр амьдарлынх нь салшгүй хэсэг мөн. Ямар ч аргаар хамаагүй зээл хөрөнгө босгоод авдаг эд зүйлсийн жагсаалтад сүүжин ээмэг бус автомашин багтаж, зурагт хөргөгч шиг эхний гуравт бичигдэх болсон. Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сүүлийн мэдээгээр бол 717,5 мянган авто машин бүртгэлтэй байгаа гэсэн тоо байна. Бараг өрх бүр нэг машинтай .

 

Машин нэг талаас зайлшгүй хэрэглээ, нөгөө талаас маш их хөрөнгө мөнгө илүү зардлыг тээж явдаг тухай судлаачид хэлж үглэдэг л юм билээ.  Гэр ажил хоёрын хооронд унаатай байхын тулд өглөө бүр асааж халаахад 30 минут, орой бүр хучиж арчлахад 20 минут , өдөр бүр бензин тосонд 10.000 -ийг дор хаяж гаргаж байдаг. Үүн дээр агаарын бохирдолд оруулдаг хувь нэмрийг нь яривал тун хэцүү тоо дүр зураг бууна. Энэ нь  машингүй айлыг баян гэж ярьдаг цаг өнгөрч машингүй бол орлогогүй гэж тодорхойлдог цаг үе өнгөлсөн байгаатай холбоотой.

 

Хямралын үед машин амжиргааны гол хэрэгсэл болоод байна. Монголын ид насны , сайхан залуус үндсэндээ талаас илүү нь халтуур хийж амьдарч буй мэт харагддаг.

Зээл санхүүгийн байгууллагуудыг тэжээж, хүү орлогыг нь арвитгаж буй гол эргэлт нь авто машин болоод байна. Машинаа унаад авч болдог зээлийг гаргасан нь иргэдэд тулсан мөнгөө олох шилмэл гарц, нөгөө талынханд эрсдэлгүй барьцаатай мөнгө хүүлэх боломж олгоод байна. Зарим банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байгаа 200 гаруй машины бичиг хураалгаастай тухай ч мэдээлэл байна.

 

Хэлгүй бол хөлгүй гэж ярьдаг ахмадуудын хол ч ухаантай харьцуулалт унаагүй бол утгагүй гэдэгт хувираад байгаа. Энэ нь хотжилтын сүүдэр ч биш машин орчин цагын хэрэглээ болсоны л илрэл.. Гэхдээ бодит шаардлага хэрэглээгээр унаатай байгаа хэсэг , бэл бэнчиндээ таарсан машинтай хэд байгаа вэ гэвэл өөр тоо гарах юм.    

 

Даатгалын байгууллагуудаас гаргаж буй санал асуулга, судалгааг харахад аваар осол гэнэтийн нөхцөлд машинаа даатгуулах маш зөв гэж дэмжиж байгаа өндөр хариултын дэргэд амь нас эрүүл мэндээ даатгуулах нь чухал гэж хариулсан хүний тоо дэндүү бага харагддаг.  30 сая төгрөгний машиндаа бус үр хүүхэддээ өвлүүлэх “амьдарлын даатгал сонгоё” гэж хариулах хүн бараг байхгүй байгаа гэж байна.  Нэг талаас энэ нийгмийн минь сэтгэлгээ ямар ядуу, төрийн сохор мэргэн шийдвэрүүд амьдарлын сонголтыг минь ямар хөөрхийлөлтэй болгосныг харуулна.

 

Амралтын өдрүүд налгар дулаахан. Гадаа машин тавиастай байна. Гэр бүлээрээ гараад давхина сайхан. Энэ бол 3 саяынх ч бай, 30 саяынх ч бай машинтай байгаа хүн бүрт адил сайхан мэдрэмж.

Харин өдөр бүр 5-8 км зам туулахад арван литр бензин шатаан, гурван уулзвараар тойрог хийн нервээ барах харин ямар сонголт вэ.  “Өнөөх чинь явган тууж явна лээ” гэж хэлүүлэхгүйн эрхэнд өрхийн орлогоо хүндрүүлж машинтай янцаглах хэлбэр сэтгэлгээнээс салчихья ... гэчихвэл ядуу бэлгүй юм байна л гэх байх даа.

 

Пүрэвжавын Баярхүү  / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ҮНЭГҮЙ.МН НЭРТЭЙ ҮНЭТЭЙ БОЛЧИХСОН МӨНГӨ НЭХСЭН , ҮНЭРХСЭН, ААШТАЙ АВГАЙ ШИГ АРГА НЬ ОЛДОХГҮЙ САЙТАД БИТГИЙ ЗАРАА ТАВИАРАЙ . ОЛНЫ ЗАРААР ООДРООД ОЛСОН ЖААХАН МӨНГӨ НЬ ХАТГААД БАЙГАА САЙТААР БИТГИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ.
2016-12-17
bold:
10 sayiig tugjeed udriin togtmol ZARDALTAI nuur tulaN bj huunees dor orohgui l yum shuu gj maltaj bhaar jild shaardlagatai heden udruu udriin 50 myngaar tax avaad yavchiad bolno sh dee 2 rt odoo zarim ni shin mashin gj soliordog bolj ih l mungu gadagshlana daa yu ch hiij chadahgui uls iim tsamaan bj taarhuu ta mini
2016-12-17
jjjj:
yu ch geh geed bga yumbdee. ded bvtets hogjoogvi manaid mashin l amind orj bn
2016-12-17