Манай “Алтанзагас” –ны дууль
2016-12-18

Бидний мэдэх А.С Пушкины шидэт алтан загасны үлгэрээс миний өгүүлэх Алтанзагас арай өөр. Арай өөр төдийгүй бүүр эсрэгээрээ бодит хүн.

 

 

Хөрс алтан дэлхийн элэг бөөрөнд бус өндөрлөг хойморт орших Монгол улсын иргэн Алтанзагас гэдэг бусгүй ажил бизнесийн учир зовлонгоо өгүүлэхийг интернэтэд тавигдсан ТВ- мэдээгээр л зурвасхан харсан юм.. Ийнхүү тухайлан бичигдэж жирийн үнэний тусгал болох учрыг товч л хэлье. Миний ойлгосноор энэ бусгүй худалдаа эрхэлдэг буюу бидний хэлдгээр дангуу түрээслэж амьдардаг. Сүүлийн саруудад өөртэй нь адил худалдаа эрхлэгчид түрээсийн орлого хийгээд ард нь өөртөө амьдрах мөнгө гаргадаг энэ бизнесээ авч явахын тулд давхар нэгэн тусыг зээлдэгч нарт хийж өгсөн.

 

Алтанзагас маань  банк бус зэрэг зээлийн газруудаас  нийт 23 удаа бичил зээлж авч тухай бүрт нь цагт нь барагдуулж, хүү тооцоогоо өгч ирсэн. Одоо харин зээл олдох боломж хомсдсон тул өдөр өдрийн гэдэг тодотголтой, өндөр хүүтэй зээлээр мөнгө хүүлэгч нарыг тэтгэх болсон тул сэтгэл дундуур байх болсон.

 

Өөртэй нь адил лангуу түрээслэж худалдаа эрхлэж амьдардаг найзууд нь ч бүгд л төстэй дарамтанд орж, өөрийнхөө төлөө бус мөнгө хүүлэгчдийн төлөө амьдарч буй мэт зүтгэх болсон байна. Ингээд энэ байдлаа төр засагтаа дуулгаж “хараа үзээ байна уу” гэж хэвлэлийн хурал хийлгэсэн. Энэхүү хурлын талаарх ТВ сэтгүүлчийн товчхон бэлдсэн мэдээг үзэж байхдаа мөн ч том дүр зургаар даанч жул мэдээ хийж байна даа гэж харамсаж суулаа.

 

Манай худалдаа үйлчигээний салбар нь макро эдийн засагтаа мөнгө эргэлдүүлж, ажлын байр үүсгэж байгаа гол салбарын нэг шахуу болчихоод байгаа. Энэ бүлэг бараг бүхлээрээ ББСБ-ын найдвартай түншүүд болсон. Харин зээлдэгч тал нь ямар байдаг вэ ?

 

Манай улсад бичил санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллагууд 1998 оноос үүсэн байгуулагдсан байдаг.  ББСБ-ийн тухай хуульд зааснаар ББСБ-ууд нь зээл, факторингийн үйлчилгээ, төлбөрийн баталгаа гаргах, төлбөр тооцооны хэрэгсэл гаргах, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, гадаад валютын арилжаа, итгэлцлийн үйлчилгээ, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулах эрхтэй.

 

Энэ хязгаартаа ажиллаж ирсэн байх. Харин банкны адил босго өндөртэй болоод байгаа ББСБ-ын зээлээс зууж чадаагүй иргэд тулсан үедээ хоногоор мөнгө хүүлэгчдийн гарт орчихоод байна. Иргэдийн худалдан авах чадвар муудаад орлого нь илт багасаад ирэхэд худалдаачид түрээсээ дийлэхээ больж эхэлдэг. Цорын ганц ажлын байр дассан орчноо орхиод гарах амаргүй тул зээлээс зээлээр тэсээд байдаг тухайгаа лангуу түрээслэгч ярилаа.

 

ББСБ-ын 84.3 хувь нь зээл, 35.3 хувь нь гадаад валютын арилжаа эрхэлж .байгаа бол  7.7 хувь нь хөрөнгө оруулалтын чиглэлд дагнан үйл ажиллагаа явуулж буй талаар эх сурвалжууд мэдээлжээ. Ердөө зээлийн хүүгээр л хөлжиж байна. Гол үйлчлүүлэгч, тэтгэгчид нь худалдаа үйлчилгээ эрхэлдэг салбарынхан голдуу байгаа гэдэг. Харин сүүлийн жилүүдэд хямрал гүнзгийрч байгаа тул зээлийн эрсдлийн дүрмээрээ зээлээ ч мөн чангалж босго шаардалагаа нэмж байгаа. Ингээд худалдаа эрхлэгчид “хоногийн зээл”-энд баригдаж эхэлсэн байна.

 

Манай жишээ болоод байгаа Алтанзагас гэхэд 23 удаа ББСБ-аас зээл авч бүрэн төлсөн. Өнөөх бичил бизнесийг дэмжих, ажлын байр бий болгох ЖДҮ-ийг дэмжих зорилготой батлагддаг тэрбумаар нэмэгэдээд байдаг зээлийн сан, дэмжлэгүүд эдгээр худалдаа эрхлэгчдийн хаагуур нь зөрөөд, ББСБ ын зээл гэдэг ганц хаалган дээр хөтөлж аваачаад байгаа юм бол. Өнөөх хууль гараад шуугиулаад байсан зээлийн батлан даалтын сан хаачсан бэ. Сонгууль болохоор нэр дэвшигчид хамгийн түрүүн зах зээлийн газар, лангуу түрээслэгч нар дээр байн байн очиж элээ шиг эргэлддэг. Нэр нүүр хоёроо таниулах гэж амлалт урсгадаг. Тэд одоо худалдаа эрхлэгчдээ нэг эргэмээр, үгээ хүргэх гэж төлж байгаа хэвлэлийн хурлын мөнгийг нь хэмнэх боломж олгомоор.

 

Алтанзагасны дууль ердөө л энэ. Тэд уул уурхайгаас бусад төрийн анхаарлаас гээгдсэн олон салбарынхны нэгэн адил хаяагдсандаа хаягдаж, хямралын торонд орж дуусахыг хүсэхгүй, бас тэвчихгүй ...

 

Сүржин бичээд байгаа ч юм биш. Тавантолгой том, худалдаачид жижиг сэдэв гэж байхгүй. Ард нь монгол өрх иргэний амьдрал хямрал гэдэг зөвтгөл дор  дууль болсоор...

 

 

Пүрэвжавын Баярхүү  / тоймч /

 

 

 

 

  

 

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Флаш карт эргүүлэн үг цээжилдэг хүмүүст зориулж TOEFL-н хамгийн түгээмэл хэрэглэгддэг 1350 үгийг монгол тайлбартайгаар цээжлүүлдэг үнэгүй гар утасны програмын шинэ хувилбарыг гаргалаа . Google store-оос Mongolian TOEFL Vocabulary гэж хайгаад гар утсандаа суулгаж ашиглаж болно. dairy7632yahoo.com хаягаар энэ програмын талаар асууж болно. httpsplay.google.comstore
2016-12-19
Болд:
Гуйж авчихаад дараа дана ийм балай юм буу ярь хунээс авсан бол огож сур
2016-12-19
bayrhuu guai:
DARGA NAR HUULI BUS MUNGU OLNO ASAR IH.TERIIGE BANK BUSRU ORULAD MANIGAA SHULNA .TGEED HANAHGUI EE HUU BAGTAI TUSUL HUTULBURUUDIIG ZALGINA BAS L BANK BUS METRU ORUULAAD MANIIGA SHULNA UUL NI TUSUL MUSULUU IDCHLEE HEEL HAHUULIA AVCHLAA TEGEED TERIIGEE BIDENDEE BAGAHAN HUUTEI ZEELCHIH HUN CHANAR UNENDEE ALGA ENDEES HEN NI AKTANZAGASNII EMGEN BEE GEDEG HARAGDAAD BGAAN
2016-12-18
Зочин:
Usan galaviin altanzagas
2016-12-18
ШӨХТГ-Т:
ҮНЭГҮЙ.МН НЭРТЭЙ ҮНЭТЭЙ МӨНГӨ НЭХСЭН ААШТАЙ АВГАЙ ШИГ АРГА НЬ ОЛДОХГҮЙ САЙТАД БИТГИЙ ЗАРАА ТАВИАРАЙ ГАНЦ ЗАР ОРУУЛАХ ГЭЭД САР ГАРАН НОЦОЛДЛОО ТАНЫ ЗАРЫГ ХЯНАЖ БАЙНА АЖЛЫН ӨДРҮҮДЭД 2-12 ЦАГИЙН ХООРОНД ТАВИХ ЭСЭХЭЭ ШИЙДНЭ ГЭСЭН БИЧИГ ГАРАХ ЮМ ТЭГСЭНЭЭ 12 ЦАГИЙН ДАРАА ТАНЫ ЗАР АРХИВЛАГДСАН,ТҮГЖИГДСЭН,ДАНС ЧИНЬ МӨНГӨГҮЙ БАЙНА,ЗАРАА ДАВТАН ӨГВӨЛ ӨДРИЙН ТӨДӨН ТӨГРӨГ,ОЛОН ДАХИН ОРОЛДВОЛ УТАСНЫ ЧИНЬ ДУГААРЫГ БОЛОКЛОНО ШҮҮ МАНАЙХ ЦЕГ,ШӨХТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА Ч ГЭХ ШИГ БИЧГҮҮД ГАРААД ИРЭХ ЮМ. ОЛНЫ ЗАРААР ООДРООД ОЛСОН ЖААХАН МӨНГӨ НЬ ХАТГААД БАЙГАА САЙТААР БИТГИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ.
2016-12-18
Зочин:
Тавн толгой явахгуй байна гээд хужаатай нийлж нуурс гаргаад далдуур идэж олсон доллороо оoffshord хийгээд байгааг ард тумэн мэдээд байхад энэ талаар дуугардаг хун алга
2016-12-18