Халдлагаар 48 цэрэг амиа алджээ
2016-12-19

 

Йемен улсын боомт хот Аден хотноо террорист халдлага гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Халдлагаар 48 цэрэг амиа алдсан хэмээн албаныхан уламжлав. Амиа золиослогч этгээд уг халдлагыг үйлдсэн байна. Тэрээр  Аль-Ариш дүүрэгт байрлах цэргийн баазын ойролцоо  өөрийгөө егүүтгэжээ.

 

Амиа золиослогч этгээд “Учир утгагүй бөмбөгдөлтөө зогсоо” гэж хэлсэн байна. Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн болохоо мэдэгджээ.

 

Саудын Араб тэргүүтэй Арабын цэргийн эвсэл өнөөг хүртэл Йемен улсыг бөмбөгдөж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гайтай лалынхан тайван байлгаж болдгүйн бхдаа. Америк гэж яршигтай орон улс улсын дотоодруу өнгийж эдний уур бухимдлыг барахымдаа. Эцсийн эцэст шунал шүү дээ газрын тос нефть гэж амиа тавих гээд ингээд үзэлцээд бгаан
2016-12-19