Өнөөдрөөс 11 уулзвараар гэрлэн дохио хамаарахгүй эргэнэ
2016-12-19

 

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдрөөс нийслэлийн дөрвөн уулзварт гэрлэн дохио хамаарахгүйгээр баруун гар тийш байнга эргэдэг болгосон. Баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвар, Саппорогийн уулзварт хоёр сар гаруйн хугацаанд туршилтаар явуулсан байна. Туршилтын хугацаанд дээрх уулзваруудын ачаалал буурч, нэвтрэх чадвар нэмэгдсэн тул дахин 11 уулзварыг баруун гар тийш байнга эргэдэг болгосон. Үүнд:

 


1.    32-н тойргийн уулзвар


2.    100 айлын уулзвар


3.    Дарь-Эхийн уулзвар


4.    Тасганы овооны уулзвар


5.    ЭНЭШТ-ийн уулзвар


6.    Төв шуудангийн уулзвар


7.    10-р хорооллын уулзвар


8.    120мянгатын уулзвар


9.    АПУ-ын хойд уулзвар


10. “ТЭЦ-3”-ын арын уулзвар


11. Амарсанаагийн уулзвар багтаж байгаа юм.

 


Уг уулзваруудаар өнөөдрөөс эхлэн баруун гар тийш байнга эргэж болох юм байна.

 


Улаанбаатар хотод баруун гар тийш байнга эргэх боломжтой 48 уулзвар байгаа юм. Дээрх уулзваруудад тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатайг Замын цагдаагийн албанаас зөвлөж байгаа юм

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эргэдэг болсон уулзварууд дээрээ бичиг тэмдэг тавиачээ. Чээжилж тэр бүр амжихгүй шүү дээ.
2016-12-20
Зочин:
Одоо нөгөө приус, аксент, микро, портер гээд л хамаг шаар шавхруунууд нь дайраад унана аа. Новш гэж.
2016-12-19