АН-ын гишүүд 1200 төгрөгийн татвар төлж, бүртгүүлнэ
2016-12-19

АН-ын VI их хурлаас гарсан шийдвэрүүд хэрэгжиж байна. Тус хурлаас намын шинэчилсэн бүртгэлийг явуулж, намын даргыг сонгуулийн журмаар сонгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу намын шинэчилсэн бүртгэл энэ сарын 12-наас орон даяар эхэлсэн.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Бүртгэлийн талаар нийслэлийн АН-аас мэдээлэл хийлээ. АН-ын гишүүдийн шинэчилсэн, нэгдсэн бүртгэлийг намын анхан шатны байгууллагууд зохион байгуулж байна.  Гишүүд бүртгүүлэхдээ намын гишүүний жилийн татвар болох 1200 төгрөгийг тушаасан байх шаардлагатай аж.  Ингэж шинэчлэн бүртгүүлснээр цахим санд орохоос гадна намын даргын сонгуульд оролцож, санал өгөх эрх нь нээгдэнэ гэсэн мэдээллийг өглөө.

 

Намын гишүүнчлэлийн шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
negmusun muhuh uedee orj bn dargiin suudal yamar ih uneteig ardchilsan namiin nuhud haruulj bayarhaj suuna.ene mungu baihgui hun nam tolgoilj chadahgui gej erguu hulduu tolgoitoi erhembayar helsen bAIH JISHEETEI.MUNGGUI CHADVARLag zaluuchuud ardchisan namaas hol baih n hurungutnii nam gej nerlevel taarah baih.avsandoroh n oirtoj buin shinj.
2016-12-19
иргэн:
Сөнөж мөхвөл таарсан хогийн нам
2016-12-19
иргэн:
Сөнөж мөхвөл таарсан хогийн нам
2016-12-19