Маргот Робби нууцаар хуримлажээ
2016-12-19

 

“Тарзан”, “Үхлийн салаа” киногоороо олны танил болоод буй холливуудын уран бүтээлч, жүжигчин Маргот Роббиг нууцаар хуримласан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Өдгөө 26 настай Робби 2014 оноос Том Ачеркли гэгчтэй болзох болсон юм. Хос жилийн өмнө сүй тавьцгаасан бөгөөд өнгөрсөн зун “хуримаа хийсэн” хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан ч хоёр тал дээрх мэдээллийг эрс үгүйсгэсэн юм.

 

Тэгвэл хэдхэн өдрийн өмнө хос Австралид хуримаа хийсэн болохыг ойрын эх сурвалжууд баталжээ.

 

Хуримын ёслолд сэтгүүлчдийг оролцуулаагүй бөгөөд хатуу хамгаалалт дор болсон гэнэ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин