Марк Энтони эхнэрээсээ салжээ
2016-12-19

 

Дуучин, жүжигчин Марк Энтони эхнэрээсээ салсан талаар  “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр 2013 оноос модель Шаннон де Лиматай болзох болж, өнгөрсөн оны эхээр гэрлэсэн билээ.

 

Тэгвэл хос тодорхойгүй шалтгааны улмаас салцгааж, улмаар гэрлэлтээ цуцалсан гэнэ. Гэрчүүд “Женнифер Лопезоос болж хос салсан” гэж мэдээлсэн байна.

 

Латин Америк хөгжмийн Грэммигийн шагнал гардуулах ёслолын үеэр Энтони экс эхнэрээ олны өмнө үнссэн билээ. Уг үйл явдлын дараа Энтони, Лима нарын харилцаа хөндийрсэн гэв.

 

Энтони, Лопез нар 2005 онд хуримаа хийж, 2011 онд тусдаа амьдрах болсон. 2015 оны гуравдугаар сард албан ёсоор салцгаасан юм. Тэд хүү, охинтой билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
guest:
DON JUAN
2016-12-20