Ерөнхийлөгчийн найзын шүүх хурал өнөөдөр болно
2016-12-19

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн дотны найз гэгдэх Чой Сун Шилийн шүүх хурал өнөөдөр эхэлнэ хэмээн “www.yonhapnews.co.kr” сайт мэдээллээ.

 

Шүүх хурал нийслэл Сөүл хотын дүүргийн шүүхэд болох юм. Шүүх хурал болох газрыг цагдаагийнхан хамгаалалтадаа авчээ.

 

Пак Ын Хэ 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр иргэдтэй уулзах үеэрээ хэлэх үгээ найзаараа хянуулдаг байсан нь хоёр сарын өмнө ил болсон билээ. Сонгуулийн дараа Чой Сун Шил найзынхаа нэрийг ашиглан, Өмнөд Солонгосын томоохон компаниудаас хандив нэрийн дор авлига авдаг байсан нотолгоо олджээ. Мөн тэднийг мөнгө угаасан хэмээн прокурорууд буруутгаж байна.

 

Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх асуудлаар хоёр долоо хоногийн өмнө парламентын гишүүдийн дунд санал хураалт явуулсан юм. Санал хураалтад оролцсон 300 гишүүний 70 хувь нь Ерөнхийлөгчдөө итгэл хүлээлгэхээс татгалзаж, Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
elbegdorjiig uymy gesen bish baij elbegdorj byyhaasaa umnu zorigiin hergiig hydlaa hvnd vvrvvlsen bolgood zailah geed bainaa nohoin gulug
2016-12-20
irgen:
Delgerzezeg ingej hudlaa garchigaar toorogdyylehee bolioch , icheech, teneg amtan be
2016-12-19