Мөнгөний бодлогын хүүг буурууллаа
2016-12-19

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 14 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.

 

 

Монголбанкнаас 2016 оны 8 дугаар сард мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь валютын ханшийн тогтворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлж, гадаад валютын нөөцийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад үр дүнгээ өгөв. Инфляци ирэх онд зорилтот түвшнээс доогуур байж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байхаар байна. Гадаад худалдааны нөхцөл хүлээгдэж байснаас сайжирч байгаа нь валютын дотогшлох урсгал, төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод эерэгээр нөлөөлнө. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны улсын төсвийн тухай хуулиар төсвийн сахилга бат сайжирч, дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарахаар байна. Иймд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү бодлогын үр нөлөө, мөнгөний бодлогын цаашдын төлөв нь Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, төсвийн сахилга бат, гадаад өрийн эргэн төлөлт зэргээс хамаарна.  

Shuud.mn
Сонин хачин
har uhaan:
HYMRAL BOLOOGUI HII HOOSON HUUSNUUD L HAGARCH BN UUNIIG HYMRAL GJ HARJ BGAA NI MASH MUU BN ER NI BODLOGIIN HUUGEER ARILJAANII BANKNII ZEELIIG HUMISAN NI SAIN TALTAI MUMGU ZUVHUN HEREGTSEET GAXARAA L OCHIJ BN SH DEE
2016-12-19
Зочин:
Валютын ханш буугаагуй байхад ийм арга хэмжээ авах нь буруу байна Монголд ажилаа мэддэг хун угуй болжээ
2016-12-19