МАН-ын гишүүд ”цаг барьж” сурна
2016-12-19

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Бүлгийн хурлаар Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудлыг хэлэлцжээ.

 

Үндсэн хууль болон Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат нарыг томилсон бөгөөд дүгнэлтээ энэ онд багтаан МАН-ын бүлэгт танилцуулахаар болжээ.

 

Мөн Туул голыг тусгай хамгаалалтад авах болон цэвэрлэх байгууламжуудтай холбоотой асуудлаар УИХ-ын зүгээс хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн талаар бүлгийн гишүүд санал бодлоо солилцсон байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:

 

-Өнгөрсөн долоо хоногт бүлгийн гишүүдийн ирцтэй холбоотой асуудал яригдлаа. Цаашид УИХ-ын гишүүдийн хариуцлага ямар байх, байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд хэрхэн цаг баримталж оролцох асуудлаар гишүүд нэгдсэн байр сууринд хүрсэн. Гишүүд байнгын хорооны болон нэгдсэн чуулганд цагтаа ирнэ. Гадаад, дотоод томилолт, өвчтэй, чөлөөтэй тохиолдолд олон түмэнд нээлттэй мэдээлж байхаар боллоо хэмээлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Auggdoug:
malnuudad neg surgamj helehed tsag barina gedgiig ta hed ali hyyhed baihdaa surah yostoi baisan , odoo surna geed ergyytej baigaa bol hyyhed nas, hair halam, hojimdson gemshil gej heliidee. 4 jild ene metiig surah geseer baital yndsen ajil hiih tsag baihgyi bolno maluudaa
2016-12-19
Auggdoug:
malnuudad neg surgamj helehed tsag barina gedgiig ta hed ali hyyhed baihdaa surah yostoi baisan , odoo surna geed ergyytej baigaa bol hyyhed nas, hair halam, hojimdson gemshil gej heliidee. 4 jild ene metiig surah geseer baital yndsen ajil hiih tsag baihgyi bolno maluudaa
2016-12-19
MAH:
БАГА ХУРЛААРАА ХАРИУЦЛАГА ЯРИАД ИХ ХУРАЛДАА ХАРИУЦЛАГА АЛДААД БАЙДАГ НӨХДИЙГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ?
2016-12-19
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2016-12-19
Зочин:
ajil hiij bgaa yum bol tsagtaa irj surmaar yum daa. yalanguya nogoonooroo baigaa nusan taglaanuud ni
2016-12-19
1:
Nyamdorj gishuunii helsen 40 tenegiig yadahdaa hurald ne suulgaach.
2016-12-19
сонгогч:
Ийм асуудал хайран цагаа барах гэж .......харамсаад ч барахгүй ..... хайран цаг
2016-12-19
сонгогч:
Ийм асуудал хайран цагаа барах гэж .......харамсаад ч барахгүй ..... хайран цаг
2016-12-19
сонгогч:
Ийм асуудал хайран цагаа барах гэж .......харамсаад ч барахгүй ..... хайран цаг
2016-12-19
Зочин:
boltugai
2016-12-19
Зочин:
Өсөхөөсөө сураагүй юм
2016-12-19
Зочин:
Хаян хаянгаараа л байна цаашид хаянгаараа үлдэнэ. Дарханчууд тэнэгтээ сонгоод байгаа юм биш тэнэг тогтолцоондоо байгаам
2016-12-19
Монгол:
Сонгоод хагас жил боллоо гэтэл одоо л хуралдаж сурах юм л яриад л гайхуулаад бх хямралаас гаргах ажил сураг ч алга бид малаас дор сэтгэлтэй шуналтангууд сонгож дээ.
2016-12-19