Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж байна
2016-12-20

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албан нүүлгэж, газар чөлөөлөх тухай мэдэгдэл гаргасан. Улмаар энэ сарын 13-ны өдрөөс ТҮЦ-үүдийг нүүлгэж эхлээд байна.

 

Нийслэлд нийт 1170 ТҮЦ үйл ажиллагаа явуулдаг.  Тэдний 757 нь зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй аж. Иймд Нийслэлийн өмчийн харилцааны газраас тус ТҮЦ-үүдийг албадан нүүлгэхээр болсон. Газрын тухай хуулийн 57.3-т заасны дагуу  энэ сарын 1-ний өдөр бүх ТҮЦ эрхлэгчдэд гурав хоногийн хугацаанд газраа чөлөөлж өгөх тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Мэдэгдэл хүргүүлснээс хойш 10 гаруй хоног хүлээсний эцэст ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж эхлээд байгааг албаны хүн хэлж байна.

 

Гэсэн ч үйлчилгээ эрхэлдэг иргэд гомдолтой буйгаа илэрхийлж, зөвшилцөлд хүрэх хүсэлтэй буйгаа илэрхийлэн хэвлэлийн хурал хийсэн юм.  Улмаар ТҮЦ эрхлэгчдийн холбооноосНийслэлийн удирдлагуудад хамтран ажиллах, зөвшилцөлд хүрэх хүсэлтээ илэрхийлсэн

 

Уг хүсэлтэд зөвшөөрөлтэй ТҮЦ-үүдэд ашиг сонирхлын зөрчил бий эсэхийг тогтоох буюу зөвшөөрлийг ямар журмаар олгож байгааг шалгах, шинээр ТҮЦ эрхлэх зөвшөөрөл авч байгаа иргэдийн материалыг зөвхөн ТҮЦ эрхлэгчдийн холбоогоор дамжуулах, олон жил ТҮЦ эрхэлж байгаа иргэдэд зөвшөөрлийг нь олгох, олон ТҮЦ-тэй иргэдийн зарим зөвшөөрлийг цуцлах, автобусны буудал тус бүр дээр нийслэлийн өнгө төрхөнд тохирохуйц ТҮЦ хоёр ширхгийг байршуулах зэрэг шаардлагуудыг тавьжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tyts achij bn gsn chin harin shineer tabij bsn sh dee zorigtoi tabij baihiig bodohod hahuul nileen ugsun baih daa shiidberee bielyylehed yadag bn aa
2016-12-23
Зочин:
Хаанаа яаж ч бие засдаг юм бүү мэд, боовоо барьсан заваан гараараа наймаа хийдэг гэж байгаа, сдакууд.
2016-12-21
zochin:
tsegtsleh tdag ch bolson shyy
2016-12-21
зочин:
ТҮЦ нүүлгээ хөгжим бүжгийн сургуулийн урд байгаа хоёр, Хобби сургуулийн баруун талд зам дагасан тав зургаан ТҮЦ яаралтай нүүлгээчээ дандаа хямд үнэтэй стандарт шаардлага хангаагүй бүтээгдэхүүн зарж байх юмаа үр хүүхэд оюутан сурагчид л авч эрүүл мэндээрээ хохирч байна шдээ.
2016-12-20
Зочин:
Ene TUTS nertei baliar ambaarnuud arai l zambaraagui bolson...hun chuluutei alhaj ch boloohoo bolison...21 -r zuuny hotod iim balai baliar uilchilgee bj boloh uu?
2016-12-20