”Эрдэнэт”-д “PITRAM” системийг нэвтрүүллээ
2016-12-20

 

“Эрдэнэт үйлдвэр ХХК нь уурхайн удирдлагын “PITRAM” системийг иж бүрэн нэвтрүүлж буй Монгол Улсын анхны, дэлхийн хэмжээнд 3 дахь үйлдвэр боллоо.


Энэхүү системийг нэвтрүүлснээр уурхайнхаа төлөвлөлтөөс эхлээд уурхайн хэмжээнд явагдаж буй бүх үйлдвэрлэлийн процессыг хянах боломжтой бөгөөд мөн тайлан тооцоог нарийвчлалтайгаар шуурхай гаргаж, уурхайн техникүүдийн төлөв байдал, ажлын гүйцэтгэлийг автоматаар хянаж, техник ашиглалт сайжирч, эвдрэл сул зогсолтыг багасгах, ээлж бүрт төлөвлөгөөний дагуу уурхайн хүдэр олборлолтын үйл ажиллагаатай холбоотой өгөгдлийг нэгтгэн боловсруулах, үр дүнд анализ хийх, нэгж өртөг, зардалд хяналт тавих, зардлыг бууруулах, аюулгүй ажиллагааг сайжруулах зэрэг олон чухал ач холбогдолтой юм.


Уурхайн удирдлагын “PITRAM” системийг иж бүрнээр нь нэвтрүүлэх ажил Эрдэнэт үйлдвэрт 2011 оноос үе шаттайгаар хийгдэж эхэлсэн юм. 


Тус ажлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цех, Ил уурхай болон Олон улсын геологи, уул уурхай, программ хангамж, зөвлөх үйлчилгээний “Мicro mine” компани хамтран гүйцэтгэжээ.

Shuud.mn
Сонин хачин