Сэрэмжлүүлэг: Хүүхдээ бүү цоожилж үлдээ
2016-12-20

 

Хүйтний улиралтай холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт нэмэгдэх хандлагатай байна.

 

Иймд:

 

  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байх

 

  • Халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалах

 

  • Хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох

 

  • Эзэнгүй гэр, байшингаа хэт ихээр галлаж орхихгүй байх

 

  • Пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах

 

  • Автомашиныг ил задгайгаар гэсгээхгүй байх

 

  • Зориулалтын буюу стандартад нийцсэн цахилгааны утас ашиглах

 

  • Цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвшихийг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.
Shuud.mn
Сонин хачин