Улаанбаатарын утааг бууруулах шийдэл олох үүрэг өглөө
2016-12-20

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

 

Энэ талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь:

 

-Манай шинжлэх ухааны салбарынхан Ерөнхий сайдаас томоохон үүрэг даалгавар авлаа. Сая Ерөнхий сайдын өрөөнд бидний ярьснаар бол энэ төслийг хоёр үе шаттай явуулна. Эхлээд утааны асуудлыг төгс биш юмаа гэхэд их хэмжээгээр, илүү үр дүнтэй бууруулах хамгийн боломжит арга бүхий төслөө боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Дараа нь түүнийгээ хэрэгжүүлнэ. Тийм учраас манай Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлыг хэсгийг нэн яаралтай байгуулж, томоохон тооцоо судалгааны үндсэн дээр шинжлэх ухааны үндэслэлтэй томоохон төсөл боловсруулж, ойрмогхон Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Үнэхээр оновчтой, шалгуур хангасан, бодит үр дүн өгөх төсөл боловсруулж, тэр нь Засгийн газрын хуралдаанаас дэмжигдвэл санхүүжилтийн асуудлыг шийднэ гэдгээ Ерөнхий сайд сая хэллээ. Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй цаашдаа томоохон төвлөрсөн суурин газруудад төслийн үр дүнг хэрэгжүүлсний үр дүнд утааны асуудлыг шйидвэрлэх ёстой. Үүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн ойрын зорилго чиглэгдэнэ гэж бид үзэж байна. Энэ үүрэг даалгаврыг манай шинжлэх ухааны салбарынхан биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа.

 

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл:

 

-Улаанбаатар хотын утааг арилгах төслийг техникийн шийдлийн хамт боловсруулах Монгол Улсын Ерөнхий сайдын үүргийг бид Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэн шинжлэх ухааны салбартаа ихээхэн итгэл хүлээлгэж хариуцлага ноогдуулж өгч байгаа даалгавар гэж хүлээн авч байна. Манайх бол улстөрждөггүй, асуудлыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулдаг учраас магадгүй, Монголын ард түмний хувьд утааг арилгах хамгийн сүүлчийн найдвар нь шинжлэх ухааны салбарын эрдэмтэд гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзсэн байх. Улаанбаатарын утааг арилгах суурь судалгааны ажлууд бол манай салбарын хүрээнд их хийгдсэн. Эдгээрийг үндэслэн утааг арилгах бодитой шийдэлтэй төслүүдийг одоог хүртэл боловсруулж хэрэгжүүлээгүй байдаг. Шинжлэх ухааны академийг түшиглэсэн ажлын хэсэг хотын утааг арилгах тодорхой шийдэл гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ойрын хугацаанд  илтгэнэ.  Улаанбаатар хотын утаа, иргэдийн эрүүл мэнд салшгүй холбоотой байгаа. Утааны асуудлыг шийдэхэд хотын иргэдийн эрүүл мэнд ч сайжирна, иргэд эрүүл орчинд амьдрах Үндсэн хуулийн нэг зарчим хангагдана. 

 

Shuud.mn
Сонин хачин
инээдтэй юм:
Утаа арилгах нь хамтын гэрээг устгахдаа адилгүй шүү, эрхэмээ
2016-12-21
Зочин:
Тэдэнд найдах хэрэг байхгүй ээ мөдгүй баахан юм бичихээс цаашгүй. Зүгээр л Цахилгаан халаагуур улс орон даяар лизингдэж шөнийн цахилгаанаа тэглэвэл болоо бишүү.
2016-12-21
mongoljuu:
Hoinoosoo asar tom 4 sens tavichih tegeed l boloo bas tsahilgaan uusguur oortoo ter sens ny huraadag. Mon het haluund ch asaachihdag amarhan shuu dee kkkk
2016-12-21
Зочин:
За даа үүргээр ч шийдэл гарахгүй дээ. Мөнгө төгрөг өчнөөн үрлээ, шинжлэх ухаантай холбож тэрийгээ амьдралаар батлахгүй л бол ахиц гарахгүй ээ. Жилийн жилд идэш идэх үеэрээ эхэлж ярьдаг цагаан сарын бууз баншаа хараад мартчихдаг дараа жил өвөл болохгүй юм шиг утаа нь үнэртэхгүй юм шиг л загнадаг улс шүү дээ бид.
2016-12-20
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив д
2016-12-20
Kkk:
Ene amjilt olood utaa uneheer bagashiin bol ardiin namiig etsesee hurtel ueiin ued ur udmaaraa sanalaa ugch demjie
2016-12-20
xa xa za huurhii:
2 R EELJIINHEN HOOLONDOO GARLAA DA KKK HEDEN TER BUMAAR ZUUH SHAHAJ DELHII DAAHGUI BAYJSAN DAA HAMAG HURUNGUU BARILGA BOLGOOD UHMEL HURUNGUUR DUUREN ULS BOLJEE YANA DA TEGEED ULSIIN UR NEMEGDEJ KIRGIZ SHIG GAZAR NUTGAA UGUH NI DEE
2016-12-20
Зочин:
Зах дээр 25-35 мянга гээд халаагуур зөндөө л бна лээ. Гэр хорооллынхон гартаа тааралсанаа түлэхээ болиод тэрнээс аваад залгачихмаар юм. Тог бага идэх юм.
2016-12-20
Зочин:
Шинээр барьсан эзэнгүй байранд айлуудыг оруулж дэмжих, бусад хот сууринд хүмүүсийг суурьшуулах гээд одон олон оновчтой зүйл байна ш тээ . Ийм арчаагүй ерөнхийлөгч дарга нартай байгаадаа гутаж бас ичиж одоо бүр дургүй хүрч байна. Хүүхдүүд маш аймаар нөхцөлд туршилтын хулгана мэт. Элэг зүрх эмтэрч байна аа. Хэрүүлээ болиод улс орноо хөгжүүлье та минь.
2016-12-20
Зочин:
Iishhh, hotsrogdson ene tushmeluud ni chadah uu? Harj l baya...
2016-12-20