Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа
2016-12-21

 

Энэ оны эхний 11 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 4.9 хувиар буюу 381.3 сая ам.доллараар буурч, 7356.3 сая ам.долларт хүрчээ. Үүнд экспорт 0.8 хувиар буюу 33.8 сая ам.доллараар өссөн хэдий ч импорт 11.9 хувиар буюу 415.1 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. 

 

Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 1197.1 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 448.8 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

 

Нийт бараа эргэлтийн 60 хувь буюу 4415.4 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 11.3 хувь буюу 834.6 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 16.8 хувиар буурсан байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Taamag ch gesen statistik shuu statistikchid buruu baihgui
2016-12-21
Зочин:
Hhjj
2016-12-21
Зочин:
Hhj
2016-12-21
Зочин:
Статистикийнхан гэж хийсэн ажилгүй худлаа тоо тавиад сууж байдаг нөхдүүдийн хийсэн ажил байх даа, мөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсохоор юугаа импортлох юм бэ
2016-12-21
Ц:
АНын хэрэгжүүлсэн бодлогын үр дүн одоо л гарч эхэлж байнауу
2016-12-21
Унен уг:
Дотооддоо бух аж ахуй бутээн байгуулалт зогсоод импортоор юм авч чадахаа байхаар гадаад худалдааны тэнцэл эерэг гарахгуй яадаг юм. Энэ тийм гайхуулаад байх узуулэлт юм уу. Тооны цаад шалтгааныг нь тайлбарлах хэрэгтэй
2016-12-21