Утаанаас зугтсан Ерөнхий сайд
2016-12-21

Энэ төр засаг арай нийгмийн сүлжээнээс санаа авч, ажлаа хийдэг юм биш биз. Сүүлийн хэдэн өдөр сошиалынхан утааг ярьж буй. Гамшгийн хэмжээнд хүрснийг нь, гэр хороололд өмнөх зам харагдахгүй байгааг нь, эцэсдээ ядаж маск зүүж амиа хамгаалах хэрэгтэй гэхчлэнгээр утааны сэдэв өргөн хүрээнд яригдаж буй. Төр засагтаа гомдсон, үглэсэн өнгө аяс ч байнга хадгалаастай.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Гэтэл төр засаг дөнгөж өчигдөр дуугарав. Гэхдээ асуудлыг шийдэх бус зугтлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт үүрэг өгчээ. Ингэхдээ Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулахыг даалгав. Нэг үгээр бол Ерөнхий сайд Улаанбаатарын утааг эрдэмтэн, судлаачид руу “шидэж”, өөрөө зугтчихлаа. Зун, намрын улиралд ийм үүрэг өгсөн бол давай, хэлэх үг алга. Эрдэмтэн, судлаачид нь ч аажуу уужуу Ерөнхий сайдын хэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг олно. Тэгээд төр засгийн хэмжээнд ярилцаж, шийдвэр гаргаад өвлийн сар эхлэнгүүт хэрэгжүүлж эхлэх ёстой байв. Гэвч Ерөнхий сайдад тийм урагштай ухаан байсангүй. Өвлийн хүйтэн ирж, агаарын бохирдол дээд цэгтээ хүрчихээд байхад үүрэг өгсөн нэртэй дуугарч, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв. Өнөөдрийн үүрэг хэзээ биелж, хэдийд Улаанбаатарын утаа эрчимтэй буурахыг хэн ч таашгүй.

 

Агаарын бохирдлыг бууруулахад 2011-2015 онд нийт 132.5 тэрбум төгрөг зарлагаджээ. Гэвч Улаанбаатар агаарын бохирдолтой дэлхийн 50 орны 47 дахь. Хамгийн их бохирдолттой хот гэсэн үг. Таван жилийн хугацаанд зарцуулсан 132.5 тэрбум төгрөг хаачив, үр дүн нь хаана байна?!  Утаа болон бөөгнөрч, үнс болон хийссэн хэрэг үү.

 

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолттой орны тоонд багтсан улсын төр засаг юу хийв? Энэ асуултад АН-ын дарга З.Энхболд “АН засаг барьж байхад жилдээ 20 000, дөрвөн жилдээ 80 000 айлын орон сууц ашиглалтад орж, 5, 8 хувийн ипотекийн зээлээр иргэд худалдан авч, яндангийн тоо буурдаг байлаа. Өнөөдөр энэ ажлыг МАН зогсоосон” хэмээн хариулав. Манай төрийнхөн утааг улс төр гэж хардаг байх нь. Дөрвөн жилийн дараа МАН-ын дарга М.Энхболд юу гэж хариулах нь сонин байна. Тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг өгч, эрдэмтдээр шийдэл олуулсан, тэрийг нь АН зогсоосон мэтээр улстөржиж суух нь гарцаагүй.

 

Улаанбаатарын утаа олон зүйлийн чанарыг шалгадаг. Дөрвөн жилийн мөчлөгтэй шийдвэр гаргагчдын чансааг тогтооно. Монголд шийдэх асуудал олон бий. Гэхдээ монгол хүнийг хордуулж, үхэх өвчний шалтгаан болж буй утааг орхигдуулсан бол эрх баригчид юу ч хийгээгүй гэсэн үг. АН-ынхан дөрвөн жилийн хугацаанд 80 мянган айлын орон сууц “барьж” өгсөн гэнэ. Харин тэр орон сууцны хэд нь эзэндээ хүрсэн бэ. Өнөөдөр ч борлогдоогүй эзэнгүй буй 6600 орон сууцан дунд “АН-ын барилга” байхгүй байгаа. МАН-ынхан мэдээж АН шиг байшин барьж амжихгүй. Тэдэнд байшин барьж, яндангийн тоог багасгах мөнгө байхгүй. Тиймдээ ч “эрдэмтэддээ найдлаа” хэмээн аргацаахаар шийдсэн бололтой.

 

Мөн эрүүл мэндийн салбарын чадамжийг тодорхойлно. Яг өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбар хэвшмэл хэллэгээр бол элгээрээ хэвтчихээд байна. Ханиад томуу, хатгалаа өвчинд дарлуулж байна. Эмнэлгүүдийн ачаалал нь хэд дахин нэмэгдэж, эмч, эм тариа бараадсан өвчтөнгүүд хонгилоор зулаастай байна. Үүний шалтгаан нь өнөө л агаарын бохирдол. Утаанаас үүдэж ханиад томуу тусч, цаашлаад хатгалгаа, уушгины өвчин болж буйг мэргэжлийн эмч нар ярьж байна. Мэргэжлийн сайд А.Цогцэцэг эмч нартаа найдлаа гээд орхиогүй гэж итгэе.

 

Манайхан бусадтай барьцахдаа гаргуун. Утаагаараа Бээжинтэй барьцаж болж байна. Дэлхийн үсрэнгүй хөгжилтэй орон Хятад утаагаа арилгаж чадахгүй байхад хөгжиж буй Монгол яах юм бэ гэхчлэнгээр биеэ өмөөрч болох.  Гэвч уучил, Хятадын удирдагчид иргэддээ хайртай юм байна. Агаарын бохирдол аюултай түвшинд хүрснийг ний нуугүй зарлаж, өнгөрсөн амралтын өдрөөс улаан гэрлээ асаав. Бээжин хотын бага, дунд сургуулийг хааж, хүүхэд, өндөр настанг шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа. Мөн эрүүл мэндийн яамнаас нь иргэддээ амны хаалт тарааж эхэлсэн байна. Томоохон үйлдвэрүүдийн хаалгыг барьж, утаагаа багасгахын тулд, иргэдээ хамгаалахын төлөө ажиллаж эхэллээ. Харин Монголын эрх баригчид эрдэмтдэдээ найдлаа.  Иргэд нь хоёр ойтой балчираас эхлээд 80 настай буурал хүртлээ утаагаа уушгилж байна.  

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Унэхээр л нуурстэй юм бол хялбар шииднэ дээ ? Тэр зуух энэ тэр гэж солиирч байх илуу л байхгуй юу даа ? Энэ 20 жилд их монго утаагаар далимдуулаж монго угаалаа хулгайллаа ? Зов менежмэнт хиисэн бол аль эрт утаагуй болох байлаа даа ? Монголоо гэхээр сэтгэл зурх нь чулуу болдог улс торчидтэй улс орон одоо яахав дээ ?
2016-12-23
би монгол хүн:
утаа бол үндсэн хуулиар амьд явах эрхийг нь зөрчиж байгаа нь ойлгомжтой салах арга нь энэ төрийн эрх мэдлийн төлөө нэг насаараа явж байгаа нөхдүүд хүн ардынхаа төлөө чинь сэтгэлээсээ шийдвэр гаргаж ажиллаач эрчим хүчний энэ олон эх үүсвэрүүдээ зөв ашиглавал хамгийн бага өртөгтэй үнэтэй эрчим хүчтэй байхад олон асуудлыг шийдэх боломж өөрөө бий болно
2016-12-22
би монгол хүн:
монголын төрийг 70 -аад жил авч явж өдий зэрэгт хүргэж өгсөн хөрш гүрнүүдийн хоол болгочихолгүй улс төрийн товчоо нь бүрэн бүрэлдэхүүнээрээ төр засгийн эрх мэдлийг энэ орны хувь заяаг өгсан гэтэл сүржигнээд байсйн ардчилагчид гэх нөхдүүд ардын намыг альч үгүй болгосон хуйвалдагчид юу болгочиховдоо налайхад үүнийг хийж өгч байгааг налайхчууд шагшин гайхаж байгааг тэнэгүүд мэдэхгүйл мэдрэлгүй юм шиг явна
2016-12-22
setgel ugiulegdej baina.:
beijind ger horoolol baihgiu kkkk. gazart ni shunahaa bolij geriig tsahilgaan bolon biogazaar dulaatsuulah absaarhan shiidel nebtruulbel jasiin be .
2016-12-22
Зочин:
Tsogtsetseg gej neg daljignasan avgai shal dolignuur amitan baisan tenegtsen ternii said gej yu baidgiin ugui mun zaitai zalitai huuhen dee
2016-12-22
L:
Hushuun l Hun Bna ene said Ene said hushuun Udaan Hun Bna ug ni shuurhai sanaachlagatai ajil heregch Hun baih Yostoi baih daa Nyamdorj Shadar shaid Munhbat ni harin um hiij Bna
2016-12-22
Зочин:
Зөв шийдэл гарах байх оо. 20 жилийн асуудлыг нэг жилд шийдэж амжихгүй нь тодорхой шүү дээ. 3 жилийн дараа л харъя. тэгээд л сайн муугаа дуудалцах хэрэгтэй байхаа.
2016-12-22
Зочин:
энэ дарга нарыг гэр хороололд тэр амьдрах дуртай хаусыг барьж өгөөд амьдруулья тэд асуудлыг тэр дор нь шииднэ дээ
2016-12-22
Зочин:
20 жил юу хиисэн юм өнөөдөр нэг мэдсэн утаатай болсон юмуу өмөөрөх юмаа олж дээ
2016-12-22
Зочин:
захаасаа шийдэж л байгаа биз дээ 20 жилйин асуудлыг нэг өдөр шийдэх үү
2016-12-22
Зочин:
20 жил юу хиисэн юм өнөөдөр нэг мэдсэн утаатай болсон юмуу өмөөрөх юмаа олж дээ
Баадай:
ТВ-р эрдэмтэд Бээжин Улаанбаатарын утааны хэмжээг зэрэгцүүлж дүгнээд манай утаа Бээжингээс хамаагүй илүү байгсан гэж саяхан ярьж байсан. Гэтэл Бээжин сургуулиуддаа хөл хорио тогтоожээ. Манайх таг, манайх удахгүй уушигний өвчлөл сүрьеэгээр дэлхийд толгой цохих бүх нөхцөл бүрдлээ. Төр засаг Онцгой ажил болгохгүй бол хэцүүдлээ шүү.. Хэдэн эхчүүд л гүйгээд байх юм, ёстой эзэнгүй айл гэдэг шиг байх юмаа дандаа
2016-12-22
Зочин:
halaaltiin ulirald tsahilgaanii uniig tegleed ug tegeed boloo shuu dee
2016-12-22
Зочин:
МӨНГӨ БАЙХГҮЙ БАЙХАД ЯМАР Ч ШИНЖЛЭХ УХААН ШИЙДВЭРЛЭХГҮЙ ХҮМҮҮСЭЭ ОРОНСУУЦЧИЛВАЛ УТАА АРИЛНА. ЭНД ТИЙМ ИХ УХААН, ШИНЖЛЭХ УХААН ХЭРЭГГҮЙ.
2016-12-22
Иргэн:
Санал нэг байна. Бусдаас гуйж, төр засгийг шүүмжлээд гүйхаар үүргээ биелүүлэх хэрэгтэй
2016-12-22
Зочин:
Өнгөрсөн 4 жилд утааны талаар юу ч дуугараагүй шүү. Харин одоо л утааны талаар ярих гэж байна. Утаагүй зуух энэ тэр орж ирж бас гайгүй байсан. Түүнийг өмнөх төр барьсан нам зогсоож улам утаатай болгохоор Нүүрс хөтөлбөр хэрэгжүүлсэн.Бээжингийн хажууд Улаанбаатарт утаагүй болгоход гайгүй л баймаар юм.
2016-12-22
зочин:
ЕС-ийг 100 айл, 32-ын тойргоос хойш өглөөний 7-10, оройн 20-22 цагийн хооронд явуул. гэхдээ амны хаалтгүй шүү. ТВ хамт явж сурвалжил
2016-12-22
зочин:
ЕС-ийг 100 айл, 32-ын тойргоос хойш өглөөний 7-10, оройн 20-22 цагийн хооронд явуул. гэхдээ амны хаалтгүй шүү. ТВ хамт явж сурвалжил
2016-12-22
Зочин:
зөв бна. утааг бизнесмэнүүд шийдэхгүй тэд мөнгөний урсгал бүү тасараасай гэх талаас нь харж шийдвэр гаргах бол эрдэмтэд утааг багасгах үгүй болгох шийдлийг хайна шүү
2016-12-22
Зочир:
Гэр хорооллыг хотоос зайдуу нуулгэчэн бол байранд оруулна гэж шоудсанаас бага зардал гарж энэ жил утаа мэдэгдэхуйц багасах байлаа даанч луйварчид ихтэйи улсд чанга гар дутаад байна
2016-12-22
Зочин:
Бас баахан монго цацаж арга юмдаа Эрдэмтэд яаж шийдэж чадах юм тэд баахан тайлан бичиж цаас уйлдвэрлэнэ
2016-12-22
xohin:
Эрдэмтэд утааны асуудлыг шийддэг бол сайхан л бна. Манай шинжлэх ухаан тэгэтлээ хөгжөөгүй нь харамсалтай
2016-12-22
Zochin:
Ene uy ch hiij chadahgui ee
2016-12-21
bid:
ZUV MONGOL CHI UTAANAAS HOL BGAA UMDAG uu ugui yu BYLDUUCH MONGAL CHAMD TURIIN SALAAVCH L HEREGTEI yum bna HOHI CHINI
2016-12-21
Bb:
Tsagaan zaxtai xylgaich nar
2016-12-21
umbuuuuu uuu kkk xaxa:
AI YAA HAI YAA XAXAXA TANAI HUN YAJ CHADNAAA AIN MUU GUILGACHINGUUD MALBUUD ARHICHINGUUD INGEED UTAATAIGA TSUG ZUVAA ENE SAIHAN DELHIID DEEEREE CH NOVSH DOOROO CH NOVSH BOLSON IIM YUMNUUD AMIDARAAD YUGAA HIINE ZUVAAA. 20 MYNGAN AIL BAIRAND ORHOOR GER HOROOLOLD 20 MYNGAN YANDAN ZOGSOH UU TEE UMBUUNUUD MINI ZUVAAAAA
2016-12-21
зочи:
Утаа эрх мэдэлтнүүдэд ашигтай. Утаагүй болгохыг хүсэхгүй л болов уу. Орлогын эх үүсвэрээ хэн алдахыг хүсэх вэ дээ.
2016-12-21
ХАР:
эрчим хүчний хэмнэлттэй хамгийн сайн халаалтын болон халуун усны төхөөрөмж аваарай 88286539, утааг эрдэмтэд судлаад 4 жил хэрэгжүүлхэд хэдэн жил орох вэ? инноваци хийгээч
2016-12-21
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2016-12-21
ЗӨВ МОНГОЛ:
2012-2016 онд ийм л байсан ш дээ. гэв гэнэт гараад ирсэн утаа биш. одоо зуух, маск нэрээр төрийн мөнгийг үрэн таран хийхээ боль. утаа хөрсний бохирдлыг арилгая гэвэл гэр хорооллоо энэ 2-3 жилд цэвэр бохирын системд холбох хэрэгтэй. өөр арга байхгүй. иргэд өөрсдөө үүргээ биелүүл, гэв гэнэт гараад ирсэн утаа юм шиг төр засаг руу буруугаа чихээд байх юм. та өөрөө өөрийгөө хамгаалахад юу хийж байгаа юм. маск нэхээд суухаар өөрөө очиж ав. тэнэг малнууд
2016-12-21
Иргэн:
Санал нэг байна. Бусдаас гуйж, төр засгийг шүүмжлээд гүйхаар үүргээ биелүүлэх хэрэгтэй
dsn:
utaa bagasgah ter bum ter bum hariutsaj bui humuunii halaasruu orood duusch ,dahin tusuv batlahiig nud n ulaisan shunaltuud tesch ydan huleedeg yum
2016-12-21
ZOCHIN:
ZUUH MUUH GEED SOLIOROOD BAIHIIN HAMGIIN SHILDEG ARGA BOL BARILGA BARIH SHVV DEE
2016-12-21
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2016-12-21
44511232654:
Хамгийн хэмнэлэлттэй хямд төсөр халаагуур санаачилсан хүнийг хөдөлмөрийн баатар болгож, насааар нь улсаас тэжээж алдар цолтон болго, тэр цолтой ахмад настан гээд хууль гаргах гээд байгаа шүүдээ, түүнд хэдэн гавьяат, ардын цолтон, төрийн шагналтнууд хамрагдах тэд чинь улс төрийн шалгуураар дэмжлэгээр арын хаалгаар цол шагнал хүртсэн ард түмэнд наалдах юм огт хийгээгүй амьтад шүү дээ. тэдэнд тэгж дахиж байснаас ийм сайхан бүтээл хийж ард олонд амьдрах эрх бэлэглэсэн эрхэмийг ардын баатар болгох асар том шагналтай болзол гаргаж нийтэд зарла. юуны чинь цэвэр агаар сан, хөтөлбөр гаргах эргүү сайдаа.
2016-12-21
454578456:
байгаль орчны ийм сайдтай байхад утаа хэзээ ч шийдэгдэхгүй. тэр авгай тавигдаад хагас жил өнгөрчихөөд байхад хөтөлбөр боловсруулна гээд л сууж байх юм. шинэ юм сэдсэн санасан юм огт алгадаа. аргагүйдээ тархи нь зөв ажиллахаа байсан авгай юм чинь яаж идэхээ л бодож байна. Тэр авгай тун саяхан цэвэр агаар санг дахиж байгуулна гээд ярьж сууна хөөрхий, алтанхуягийн араас орох санаатай юм шиг байна. АМгаарын бохирдлыг буууруулах гол арга зам бол гэр болон хувийн байшинг цахилгаан халаагууртай болгох л арга байх ёстой. гэр холрооллынхныг хэзээ ч орон сууцаар бүрэн хагаж чадахгүй. улс нь ч иргэд нь тийм санхүүгийн чадавхи байхгүй.
2016-12-21
za:
urdaas ni bas utaa tavih arga bna yahuu
2016-12-21
Зочин:
bayan yaduu geed mangar undur hana barichiildaa hereggui ursen 140 terbumaar bol barichih l blaa
2016-12-21
ЗОЧИН:
ШӨНИЙН ТАРИФАА ТЭГЛЭЭЧ ЭЭ. МӨН АЙЛУУДАД ЦАГИЙН ТАРИФТАЙ ТООЛУУР ТАВИАД МӨНГИЙГ НЬ ИРГЭДЭЭС ГАРАГУУЛНА ШӨНИЙН ТАРИФЫН ЦАГАА СУНГАВАЛ УТАА ЭРС БАГАСНА. ДААНЧ ДАРГА НАРТ АШИГГҮЙ ИДЭХ МӨНГӨ ГАРАХГҮЙ УЧИР ХИЙХГҮЙ БАЙНА.
2016-12-21
Уушиглагч:
Уулын мухар ойн цоорхойд амьдрах нь амьдрана биз утаа хэн нэгэнд үүрэг өгөөд шиидэгдэх жижиг асуудал бишээ дэлхии ниитиин проблем дэндүү томдсон асуудал
2016-12-21
Зочин:
ZA SURGUUILIA TARAA. DARAA NI UTAANII ESREG ARGA HEMJEEND HORONGO ZARSAN BUH HUMUUSD HARIUTSLAGA TOOTS...
2016-12-21
Зочин:
Дэмий юм ярьж бхаар өөрсдөө утаанаас гарч хөдөө амьдраач Тийм л ухаантай юм бол аргыг нь заагаад өгчих
2016-12-21
za:
urdaas ni bas utaa tavih arga bna yahuu
элэг авч байна аа:
Батсуурьт утаанаас яаж арилгах талаар үүрэг даалгавар өгөөд л болоо гэнэ. эвий зайлуул энэ нөхөр ер нь хаана амьдарч байгаад хаанаас гараад ирвээ. ёсттой онигоо юм аа
2016-12-21