Кейти Холмс: Шархалсан зүрх минь бүрэн эдгэрсэн
2016-12-21

Жүжигчин Кейти Холмсын “www.theguardian.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Miss Meadows” киноны гол дүрийг бүтээсэн юм.

 

 

-Удахгүй Зул сар болно.

 

-Тийм ээ энэ баяр надад гайхалтай санагддаг. Би сүлд мод, лаа, ширээний чимэглэл зэрэгт их дуртай. Ганцхан энэ баяраар л энэ бүхнийг хамтад нь харах боломжтой. Тийм биш гэж үү. Зул сарын орой халуун кофе уугаад л өнгөрсөн үеэ дурсах их дуртай. Бараг энэ бүхэн зуршил болжээ. Энэ жил ч гэсэн өнгөрсөн оноо бахдалтайгаар дурсах болно.

 

-Та охиндоо бэлэг авсан уу. Баяраа хаана тэмдэглэх бодолтой байна?

 

Тийм ээ хамгийн эхэнд охиндоо бэлэг авсан. Гэхдээ нууц хэвээр үлдээмээр байна. Учир нь энэ ярилцлага Зул сарын өмнө хэвлэлтэд гарчихвал онцгүй. Охин минь энэ ярилцлагыг уншчихвал гэнэтийн бэлэг барих нь өнгөрөх болно. Хүүхдүүдийг баярлуулах бас амаргүй ажил.

 

-Зул сарын орой суугаад өнгөрсөн оноо дурсдаг гэлээ. Энэ он таны хувьд ямар байдлаар онцгой байв?

 

-Тийм ч онцгой он байсангүй. Энэ бүхэн 2, 3  жил үргэлжиж байна. Тийм ээ нэгэн хэвийн гэх юм уу даа. Гэхдээ сэтгэл санаа өөдрөг байна. Хэвийн бүхэн намайг залхаахгүй байна. Амьдрал минь хэвийн байна.

 

-Хэвийн байдал хувийн амьдралтай тань холбоотой юу?

 

-Тийм байж болох юм.

 

-Та Том Крузээс салснаас хойш нэлээдгүй хугацааг өнгөрүүллээ. Өнөөдрийг хүртэл ганц бие явлаа. Хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх талаар бодож, төлөвлөсөн зүйл байна уу. Ганц бие байх сайхан ч удаан байхаар хэн нэгнийг ганцаардуулдаг?

 

-Надад ганцаардах цаг зав алга. Хувийн амьдрал минь маш сайн байгаа. Хүн бүхэн мэднэ. Намайг болзож байгаа. Таны хэлсэнтэй би санал нэгдэж байна. Ганц бие амьдрал хүсэх зүйл биш. Ганцаардал, уйтгар гуниг ганц бие хүнийг үргэлж дагаж явдаг юм. Би хүртэл энэ бүхэнтэй нүүр тулсан. Ганцаардаж шаналах үедээ хэнийг буруутгахаа мэдэхгүй үе олон тааралдсан. Гэхдээ охин минь миний уйтгар гунигийг үргээгч, яг л салхи шиг гайхалтай нэгэн. Би охиноосоо ирж буй тэр сайхан ариухан энергийн тусламжтай инээж бас амьдарч байна.

 

 

-Хэдэн жилийн турш үргэлжилсэн ганцаардалдаа цэг тавьсан тухайгаа ярьлаа. Би их сонирхож байна?

 

-Би болзож байгаа. Гэхдээ миний болзож байгаа эсэх нь хүмүүст тийм ч хамааралгүй гэж бодож байна. Би түүнийг эртнээс таньдаг байсан. Нуухыг хүсэхгүй байна. Бидний харилцаа хэрхэх нь тодорхойгүй байгаа, бид зүгээр л болзож байгаа тиймээс өөр зүйлийн талаар ярихыг хүсэхгүй байна.

 

-Хэвлэлээр бичиж байгаа шиг жүжигчин Жейми Фокстой холбоо тогтоосон юм уу. Та хоёрыг эртнээс  л учиртай болсон хэмээн хэвлэлүүд бичих болсон?

 

-Жейми Фокс бол миний сайн найз. Зүгээр л сайн найзууд.

 

-Таны шархалсан зүрх эдгэрсэн үү?

 

-Шархалсан зүрх минь бүрэн эдгэрсэн гэж хэлмээр байна. Амьдрал адал явдлаар дүүрэн. Энэ хугацаанд түүнийг мартах олон ч сайхан үйл явдалтай таарч, учирлаа. Инээмсэглэл, баяр баясгалан шаналыг бүрэн мартуулдаг гэдгийг энэ хугацаанд сайтар ойлгов.

 

- Сури хэрхэн аж төрж байна даа?

 

-Охин минь гэр бүлийнхээ итгэлийг алдахгүйгээр сайн аж төрж байгаа. Сүүлийн үед шинэ киноны зураг авалтад орсон учир охинтойгоо байнга уулзаж чадахгүй байна. Сури урлагийн хүмүүсийн гэр бүлд мэндэлсэн учир хүлээцтэй, бие даах чадварыг багаасаа эзэмшсэн. Сури төрөөд 58 хоногтой байхад нь би 14 хоногийн турш орхиж, Австрали руу зураг авалтад оролцож байсан юм. Бага байхаасаа л амьдралын жинхэнэ төрхийг мэдэж, их эрт ухаан орсон гэхэд болно. Охиноо элэг бүтэн гэр бүлийн дунд хүмүүжүүлэхийг хүссэн ч бурхан тэр хүслийг минь сонсоогүй бололтой. Гэхдээ охиноо аавыгаа буруутгахыг би хориглодог. Ганцхан Томоос болж бидний гэрлэлт бүтэлгүйтээгүй.

 

 

-Таны охиныг их муухай ааштай гэж хэвлэлүүд бичдэг. Энэ тухайд?

 

-Тийм асуудал бий. Охиноо бага байхад нь би их дэлгүүр хэсдэг байсан юм. Энэ бүхэн охины минь зан аашт сөргөөр нөлөөлсөн. Харсан бүхнээ авах гэсэн түрэмгий сэтгэлгээтэй болсон. Би энэ бүхнийг эрт илэрүүлж, охины занг эвдрэхээс өмнө арга хэмжээ авсан. Суриг дэлгүүрээр хэсч байхад зургийг авдаг зурагчдын дундаас бол охин минь их бухимддаг.

 

-Дахин хуримаа хийвэл эр хүнд ямар шаардлага тавих вэ?


-Үнэнч. Юу гэх гэж байгааг минь ойлгож байгаа байх.

 

-Холливуудын эмэгтэй уран бүтээлчид өөрөөсөө дүү залуусыг сонгох болжээ?

 

-Энэ тухай бодохыг хүсэхгүй байна. Насны зөрүүтэй хосууд их л байдаг. Гэхдээ би бага байхаасаа л өөрөөсөө дүү залуусыг сонирхдоггүй байсан. Энэ болдол минь өөрчлөгдөөгүй.

 

-Та өнгөрсөн зун Томыг их муу аав гэсэн?

 

-Тийм ээ Том их муу аав. Тэр охинтойгоо уулзахыг хүсдэггүй. Энэ бол бодит үнэн. Бараг гурван жил охинтойгоо уулзаагүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин