Шадар сайд Казахстаны Элчин сайдтай уулзлаа
2016-12-21

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсаас манай улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландиныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтын эхэнд Казахстан Улс тусгаар тогтнолоо зарласны 25 жилийн ойн баярын мэнд хүргээд манай хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд  сэтгэл хангалуун байна гэдгээ Монгол Улсын Шадар сайд илэрхийлсэн. 

 

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг 2017 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулна. Мөн оны зургадугаар сарын 9-нд  Астана хотноо “ЭКСПО 2017”-г нээж  112 улс орон, Олон улсын 18 байгууллага оролцоно. Энэ үеэр Улаанбаатар-Астана чиглэлийн агаарын тээврийн шууд нислэг нээгдэнэ гэж бид итгэж байна хэмээн Элчин сайд хэллээ.

 

Монгол Улсын Шадар сайд “ЭКСПО 2017”-д анхаарлаа хандуулахаа илэрхийлээд манай хоёр орны харилцаа шинэ шатанд гарах ёстой. Тиймээс бид ах дүүгийн харилцаагаа идэвхижүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй гэлээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХЭД:
МОНГОЛЫН ТӨРД БАЙГАА ЦӨӨХӨН НЭР БҮТЭН ЯВАА ШУДРАГА ТАЛДАА ХҮН ГЭЖ ТООЦОЖ ҮҮНИЙГ ЧАМД ЗОРИУЛЖ БИЧЛЭЭ.... УТАСЫГ ЧИНЬ МЭДЭХГҮЙ УУЛЗАЖ ЧАДАХГҮЙ ЮМ. ЧИ НЭГ ЧАНГАХАН ДУУГАРААЧ ГУЙЯ 1. БХЯ ЧИНЬ ЮУН ГУДАМЖНЫ УЛСУУДААР ДҮҮРЧИХВЭЭ... НЭГЧ ОФИЦЕР ТАНИХГҮЙ ЦЭРЭГ АРМИЙН ТУХАЙ А Ч ҮГҮЙ ЮМНУУД САЙД ДЭД САЙД ТӨРИЙН НАРИЙН ХИЙЧИХСЭН. БҮҮР БОЛООГҮЙ БОДЛОГО ЯРЬЧИХСАН СУУЖ БАЙХЫМ. 2.МОНГОЛ УЛСЫН ДАРХАН ХИЛИЙН ЗУРВАСЫГ ӨНӨӨДӨР 100 КМ ДОТОГШЛУУЛАХ НЭЭ ДЭЭ. ҮҮНИЙГ ЗОГСООЖ ӨГӨӨЧ. МАРГААШ 200 НӨГӨӨДӨР 1000 КМ БОЛНО. 3 УЛС ОРНЫ ТОМИЛГОО ДЭГ ЖУРАМ ЯГ ОДОО Л ЗАСАЖ АВАХГҮЙ БОЛ ЮУ Ч ҮГҮЙ БОЛДОГ ДЭЭРЭЭ ТУЛЛАА. ЧИ ЧИНЬ УГ НЬ ЦЭРГИЙН ДАРГА ХУРАНДАА ХҮН БИЗ ДЭЭ.
2016-12-22
humuusee hurelsuhed heleed uguuch:
SUHBAATAR AIMAGIIN HILIIN BOOMT DEER BGAA ASAR IH UVS URAGSHAA GARAAD BN ZUVSHUURUL NI HURELSUHIIN HAMUUD NI YUM SHIG BGAAN .BOLNO L DO ENE BOL TSEVER BIZNES GANTSHAN ENE JILIIN TUHAID BID UURSDUU HETSUU BN SH DEE ODOO UVS 8000 HURCHLEE . DORNODOOS NAASH NI UVS TATAJ CHENJUUDIIG JAAHAN HAZAARLAHGUI BOL TER JILIIH SHIG 1000HUREH NI .UVS UNED ORHOOR MALCHID UNHEER HETSUUDDEG YUM SH DEE
2016-12-21