Нийслэлд 13 хэм хүйтэн байна
2016-12-22

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

 

 24-нд баруун болон төвийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

 

2016 оны 12 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

 

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин